Монгол хэлээ “есөн эрүү”-гээр тамлаж байна шүү
2014-10-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг конвенцийн  төсөл нэр томъёоноосоо эхлээд агуулга хүртэл нь  гишүүдийн шүүмжлэлд өртөж байлаа. Хуульзүйн сайд Х.Тэмүүжин:

sd

-Энэ төрлийн гэмт хэргийг цэргийнхэн, хууль сахиулах, хүчний байгууллагынхан хийдэг. Энэ байдлыг таслан зогсоох, төр нь өөрөө хариуцлага хүлээдэг байх ёстой юм байна. Зөвхөн тэр гэмт хэргийг хийж байхад нь тушаал заавар өгсөн албан тушаалтнууддаа хариуцлага тооцдог байх ёстой. Монгол Улсын хувьд энэ хэрэг гарч байгаагүй. Харин тохиолдол байгаа. 1930-аад онд төр нь иргэнээ авч яваад цаазалдаг хэлмэгдүүлэлт байсан. Монгол Улсын төр ёс зүйгүй байдлаар иргэнээ алга болгодоггүй гэдгээ энэ конвенцид нэгдэн орсноор харуулж байгаа юм. Энэ конвенцид нэгдсэнээр гурван хуульд  эхний ээлжинд өөрчлөлт орно. ЭБШХ-д өөрчлөлт оруулна. Хүний эрхийн комиссын тухай хуульд мөн өөрчлөлт орох юм хэмээн гишүүдийн асуултад хариулж байв. Энэ конвецитэй холбоотойгоор гишүүдийн байр суурийг сонирхуулъя.

бө

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

бө

-Манай урд хойд хөрш болон АНУ, Канад нэгдээгүй. Үүнд Латин Америк, Европын холбооны улс зэрэг 43 орон нэгдсэн байдаг. Бид харилцан хамааралтай, иргэд ихээр зорчдог орнуудаа судалж байж нэгдэх хэрэгтэй. Манай улс Оюуны өмчийн конвенцид нэгдэхэд ОХУ, БНХАУ хоёр нэгдээгүй байсан.  Бидний конвенцид нэгдэн орох  зөвшилцөх эрхийг өгдөг журам буруу байна. Засгийн газарт зөвшөөрөл өгөхийн өмнө УИХ-аар хэлэлцдэг баймаар байна. Нэр томъёоны тухайд хадмалаас гадна монгол хөрсөн дээр буулгах хэрэгтэй. Шаардлагатай гэвэл англи нэр томъёог нь хашилтад хийх хэрэгтэй.

бө

УИХ-ын гишүүн Д.Арвин:

бө

-Энэ конвенцид  нэгдэн орохыг дэмжиж байна. Манай иргэд алга болоод байдаггүй ч гадаад оронд очоод алуулж байна. Алуулсан хүнийхээ төлөө аав, ээж нь л хөөцөлдөн тэмцэж байгаа. Үүнд Монгол Улсын төр оролцох цаг болсон.

бө

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

бө

-Хүчээр алга болохоос бүх хүнийг хамгаалах гэдгийг Сураггүй болохоос бүх хүнийг хамгаалах гэж нэрлэвэл ямар вэ гэсэн санал байна. Хүн сураггүй алга болох гэдэг нь монгол хүндээ ойр сонсогдох болов уу.

бө

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

бө

-Энэ конвенцийг дэмжиж байна. Үүнд нэгдсэн орнуудыг харахад манайхны очдог, зорчдог газар байна. Бид өнөөдөр олон улсад зорчиж, сурч, амьдарч байна. 100 гаруй оронд бараа бүтээгдэхүүнээ импортолдог. Бид өөрсдийнхөө эрх ашгийг олон улсын конвенцид элсэх журмаар дэмжье.

өа

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

өа

-Хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болсон тухай хүний асуудал юм шиг байна, агуулга нь. Гэтэл нэр нь “хүчээр алга болох”.  Энэ нь асуудал үүсгээд байна.  Монгол хэлээ үнэхээр тамлаж байна шүү. Манжийн үед “есөн эрүү” гэж байсан гэнэ лээ. Энэ Засгийн газрын үед Монгол хэлээ “есөн эрүү”-гээр тамлаж байна. Үе үеийн Засгийн газрын гишүүд хариуцсан асуудлаараа УИХ-д оруулж ирж байгаа төслөө уншдаггүй. Энэ нь төрийг эмгэнэлд оруулж байна.  Орчуулгын дэг журамд шилжүүлмээр байна. Хүчээр хүнийг алга болгоно гэдгийг юу гэж ойлгох вэ? Украйнд л ийм зүйл болж байгаа юм.  Тэнд өдөрт л олон хүний цогцос олдож байна. Үүний эсрэг конвенцид нэгдэх гээд байгааг ойлгож байна. Сүүлийн үед байнгын хороодын дарга нарын албан тушаалыг чамирхал гэж ойлгоод байна. Эцсийн дүндээ сайд нар юун дээр гарын үсэг зурж байна вэ гэдгээ хэзээ ойлгодог болох юм бэ.

өа

Ийн гишүүд саналаа хэлсний дараагаар санал хураалт явагдлаа. Хүчээр алга болохоос хамгаалах тухай олон улсын конвенцийн хуулийн төслийг батлахыг гишүүдийн 61,4 хувь нь дэмжив.

өа

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
nuudelch:
tuvdend: ene hun ussun sursan heleeree yarij bna. buhel buten yastnii heliig chi doromjloh erhgui, chamd taaruulj yarih albagui.
2014-10-09
түвдэн:
мэнгэт өөрөө эхлээд монгол хэлний хичээлд суух хэрэгтэй монгол хэлийг жинхэнэ яргалдаг хүн өөрөө шүү дээ х үсгийг дандаа к гэж дуудна ер нь моэгол хүн бараг ойлгохооргүй юм ярьдаг нямдоржид орон байргүй үзэх телевизоргүй байхад нь тэтгэврийн хөгшид хар цагаан хужаа зурагт авч өөгнө гэж байсан одоо гишүүд монгол хэлний хичээл зааж өгөх хэрэгтэй болж байга
2014-10-09
irgen:
said nar ajilaa sain meddgui ym shig sanagddag dandaa dood tu*ltanguudiin tolgoigoor hiisen ymiig miniih geel gariin useg zurdag ym shig bna leeee.teher saidad chadvar herggui ym shig bgaamaa.
2014-10-09