Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ
2014-10-09

Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ. Тус сумын иргэн 44 настай, эрэгтэй  Д өнгөрөгч сарын 21-ний өдөр зургаан тарвага агнаж, махыг чанаж идсэн байна. Гэтэл түүнээс тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч өвчтөнөөс цуглуулсан сорьцод лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байгаа аж.

ө

Гэхдээ урьдчилсан онош тарваган тахлын булчирхайн хэлбэр байж болзошгүй гэж гарчээ. Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын 40 хүнийг илрүүлж, эрүүл мэндийг хянаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байна. Аймгийн Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорионы дэглэм тогтоож, таван газарт пост ажиллуулж байна хэмээн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
bayr:
hohinee hohine.
2014-10-09