Их Британийг хар салхи дайрав
2014-10-10

Их Британийн хойд хэсгээр өчигдөр 19.00 цагийн үед “Хелен” хэмээх хар салхи дайрч өнгөрсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хар салхины үеэр хоёр хүн сураггүй алга болжээ. Мөн 10 гаруй байшин нурсан гэж тус улсын Онцгой байдлын дарга Наталъя Глаке хэлжээ. Нийслэл Лондон хотод олон хоног орсон аадар борооны улмаас зам талбай бүхэлдээ усанд автаж, замын хөдөлгөөн зогсоход хүрсэн байна.

1

Онцгой байдлын аврагчид сураггүй болсон иргэдийг хайж эхэлсэн бөгөөд гамшигийн бүсүүдэд амьдарч буй 500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Тус улсын цаг уурын хүрээлэнгээс мэдэгдэж буйгаар “Хелен” хар салхи тун удахгүй Ирландын арлуудад хүрч магадгүй аж.

Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон Харри нар өнөөдөр хар салхины улмаас орон гэрээ алдсан хүмүүстэй уулзаж, тусламж үзүүлэхээр болсон гэж Букингемийн ордноос мэдээлэв. Тэднийг Ерөнхий сайд Дэвид Камерон дагалдах гэнэ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
дэлхийн төгсгөл ойртож байна. дараах монгол тайлбартай видеоноос дэлгэрэнгүйг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery
2014-10-11
хархас:
хангай дэлхий англи америк улсуудыг нэг л ивээхгүй л байна даа. болж
2014-10-11