Дэлбэрэлтийн улмаас 40 хүн амиа алдав
2014-10-10

Йемен улсын нийслэл Сана хотод дараалласан дэлбэрэлт болж 40 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын цагдаагийнхан гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн байна. Гэрчүүдийн мэдээлсэнээр гэмт этгээдүүд Сана хотод байрлах худалдааны захад дэлбэрэлт зохион байгуулсан аж. Эхний дэлбэрэлт өчигдөр 15 цагийн үед болжээ. Энэхүү дэлбэрэлтийн улмаас 28 хүн амиа алдсан байна. Харин хоёр дахь дэлбэрэлт 17.00 цагийн үед болжээ. Дэлбэрэлтийн улмаас 12 хүн амиа алдаж, 29 хүн гэмтсэн гэж “Yemen news” мэдээллээ.

Энэхүү халдлагыг тус улсад эрхээ тогтоохыг санаархаж буй “Аль-Кайда” бүлэглэл үйлдсэн гэж Дотоод хэргийн сайд Таваккол Карман хэлжээ.  Өнгөрсөн долоодугаар сард гэмт этгээдүүд Сана хотод халдлага зохион байгуулж, 39 хүний аминд хүрчээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин