Говь-Алтайд дулааны станц барина
2014-10-10

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хорин тавдугаар хурал өнөөдөр болж,  дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.  “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөшөөрлийн хугацааг 5 жилээр сунгах асуудлыг шийдвэрлэснээс гадна “Энерго сервис монтаж” ХХК-д Дундговь аймгийн Сайнцагаан суманд Эрчим хүчний барилга байгууламж  /35 МВт-ын хүчин чадалтай дулааны станц/ барих ,“Мандал Голомт”ХХК-д Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд Эрчим хүчний барилга байгууламж /35 МВт-ын хүчин чадалтай дулааны станц/ барих тусгай зөвшөөрлүүдийг гурван жилийн хугацаатай олгов. Дээрх дулааны станцууд ашиглалтанд орсноор Мандалговь болон Алтай хотуудын дулаан хангамж найдвартай болж оршин суугчдын ая тухтай байдал дээшлэх юм.

ө

Мөн “Клин Энержи Ази” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах 50МВт-ын салхин цахилгаан станцын “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай байгуулах Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах  загвар гэрээг баталжээ.

Shuud.mn
Сонин хачин
hariult:
asu: чи одоо өөрөө хэдэн онд байнаа амныхаа зоргоор хуцаж байхаар ирээд нэг харчаач,,,,,
2014-10-11
asu.:
gowi altai gej yu yuch ugui 20,30 n jiliin omnohoorei bga tuuh bolj uldeh neg aimag bh yumdaa... erchim huch ch ugui, hatuu huchilttai zam ch bhgui baahan tom yrisan ulaan huwisgalch darga nar bdg.... naad medee chini bl sain l bn
2014-10-11