Ерөнхийлөгч АСЕМ-ын уулзалтад оролцоно
2014-10-11

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 16-17-нд Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотноо болох Ази, Европын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт (АСЕМ)-д оролцоно. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт нь эрх тэгш түншлэл, харилцан итгэлцэлд суурилсан Ази, Европын стратегийн яриа хэлэлцээ, үр ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм. Энэ удаагийн уулзалтад Ази, Европын 49 гишүүн улсын төр засгийн тэргүүн, Европын Холбооны Зөвлөлийн Дарга, Европын Комиссын Ерөнхийлөгч, АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцох аж.

ө

Мөн Ерөнхийлөгч мөн энэ сарын 14-15-нд Бүгд Найрамдах Австри Улсад албан ёсны айлчлал, 17-18-нд Унгар Улсад ажлын айлчлал хийх юм байна. Австри Улсад хийх айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын Холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер, Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Дорис Бурес нартай албан ёсны уулзалт хийж, Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочлон, Монгол, Австрийн бизнес форумыг нээж үг хэлэх аж.

ө

Харин Унгар Улсад айлчлах үеэрээ тус Улсын Ерөнхийлөгч Янош Адер, Ерөнхий сайд Виктор Орбан болон бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөжээ.  Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн дэргэдэх Монгол судлалын төвд зочилж, Монгол, Унгарын бизнес форумыг нээж үг хэлнэ. Мөн Төв Европын их сургуульд “Монголын ардчилал ба сургамж” сэдвээр мөн лекц унших юм байна.

б

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ooriigoo shudarga geed eronhiilogchee ard mvniihee amidraliig neg harj orobdoochee vneheer heleh vg alga da
2014-10-12
монгол хүн:
өнөөдрийн улс төр, эдийн засгийн хямралын загалмайлсан эцэг, өөрөөр юу ч гэхэв дээ.
2014-10-12
0000-d:
un-iin 69 chuulgan bolj delhiin dulaaral 2.gradus hurvel 1 saya jild boldog baigaliin gamshigt uzegdel jil bur tohoildoh bolno gej medeelsen baina. mongold ali hediin 2.1 gradus dulaarchihaad baigaa tul mash notstoi ersdel usseed baigaa yu baina. dulaaral uur amisgaliin gamshig -sos boljee.
2014-10-12
khaipkhan:
erunkhiilegh min purevdorj´ tsagań a.gankhus naryg said bolgogh geeg zutgej herehguimshuu. an-ynhan tanyg 2 udaa erunhii said,2 udaa eruhiilegdheer sonsoson shuu. taniig byamtsogttoi an-yn said naryn asuudalyg yaryh yamach *rdlagui gej bodoj bna. minii usas 91113911
2014-10-12
оооо:
дэлхийн төгсгөл ойртож байна. дараах монгол тайлбартай видеоноос дэлгэрэнгүйг үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery
2014-10-11