Жейсиг олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглов
Хятадын нэрт жүжигчин Жеки Чаны хүү Жейси Чаны твиттер, фэйсбүүкийг нь хаажээ. Өнгөрсөн долоо хоногт Жейси Чан твиттерийн тусламжтай олон нийтээс уучлалт хүсч, өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдсэн юм. Бээжингийн цагдаа нар дээрх үйдлийг хууль бус хэмээн үзэж, Жейсигийн олон нийтийн сүлжээ ашиглах эрхийг нь хориглосон байна. Хятадад твиттер, фэйсбүүк ашиглахыг хориглодог бөгөөд өнгөрсөн сараас эхлэн инстаграм ашиглахыг хориглох шийдвэрийг Бээжингийн удирдлагууд гаргасан юм.
1
Түүнчлэн жүжигчин Жеки Чанд цагдаа нар сануулга өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Жейси Чаныг баригдсаны дараа твиттерээр хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйж, суллахыг хүссэн билээ. Бээжингийн цагдаагийн дарга Ван Лижун “Жеки Чан нэр хүндээ ашиглаж, олон нийтийг төөрөгдүүлэхийг оролдож байна. Жеки Чан хүүгээ өмгөөлөхийг оролдсон 109 жиргээ твиттертээ нийтэлсэн” хэмээжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ