Алан Хеннингийг сүүлчийн замд нь үдлээ
2014-10-13

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл энэ сарын 6-нд Британийн иргэн, Алан Хеннинг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ. Тэрээр өнгөрсөн долоодугаар сард Сири улсад ажиллаж байхдаа хэт даврагчдад барьцаалагдсан юм. Лондон хотод байрлах “Muslim Heritage Centre” сүмд өчигдөр Алан Хеннингийн гэр бүл түүнийг сүүлчийн замд нь үдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Алан Хеннинг 17 настай Луси болон 12 настай Адам гэх охин, хүү хоёртой билээ.

1

Энэхүү ёслолд Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны бие төлөөлөгч оролцож, Аланы эхнэр Барбарад эмгэнэл илэрхийлсэн байна. Камерон иргэнийхээ амийг заавал нэхэхээ амлаж, нөхөн төлбөр олгохоо мэдэгджээ.

Хэт даврагчид гурван сарын хугацаанд Британийн хоёр иргэний аминд хүрсэн юм.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин