Гадаад худалдааны алдагдал буурав
2014-10-13

Монгол Улс 2014 оны эхний есөн сард дэлхийн 129 оронтой гадаад худалдаа хийж, нийт 8068.1 сая ам.доллар эргэлдүүлжээ.  Нийт бараа эргэлтийн 4021.8 сая ам.долларыг экспорт эзэлж буй бол импорт 4046.2 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс нийт бараа эргэлт 144.8 сая ам.доллар буюу 1.8 хувиар,  экспортын хэмжээ 29.8 хувиар өссөн эерэг үзүүлэлт гарчээ. Харин импортын хэмжээ 779.2 сая ам.доллар буюу 16.1 хувиар буурсан байна.

ө

Гадаад худалдааны тэнцэл 2013 оны эхний гурван улиралд 1.7 тэрбум ам.долларын алдалтай гарч байжээ. Харин энэ оны есөн сард 24.4 сая ам.долларын алдагдалтай  гарч, өмнөх оноос 1703.2 сая ам.доллараар буурчээ.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин