Нийслэлд 1 их наяд 67 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ
2014-10-13

Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд өнөөдөр болсон "Бүтээн байгуулалтын цаг" уулзалтад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат оролцож, нийслэлд оруулсан хөрөнгө оруулалт, хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ онд Эрчим хүч, барилга орон сууц, автозам дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2,5 их наяд төгрөгийн өртөгтэй 23 багц төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэн нийслэл хотод хэрэгжүүлж байгаа аж. Одоогоор 1 их наяд 67 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байна. Тухайлбал, Эрчим хүчний салбарт ТЭЦ-3,4 станцуудын хүчин чадлыг өргөтгөн, Амгалангийн ДЦС барьж, Багануур ТӨХК-д технологийн шинэчлэл хийснээр нийслэлийн эрчим хүчний хангамж эрс сайжирч, цахилгаан үйлдвэрлэх өртөг буурлаа. Эрчим хүчний салбарт ийм томоохон бүтээн байгуулалт сүүлийн 25 жилд хийгдээгүй юм.

s

Улаанбаатар хотыг орон сууцжуулах, дэд бүтэцжүүлэхэд Хөгжлийн банкнаас хамгийн их буюу 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс 590 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэж, Байшин үйлдвэрлэх комбинатыг сэргээх, Яармаг орчмыг орон сууцжуулах төслүүд хэрэгжүүлж байгаа аж. Төрийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа болон 7-р хороолол, Яармагийн гүүрний хажуугийн 1152 айлын орон сууцны хороолол, Шинэ Яармаг хороолол, түүнчлэн нийслэлийн 7 байршилд инженерийн суурь дэд бүтэц бий болгох, гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдэд хуваарийн дагуу санхүүжилт хийж байна.

a

“Гудамж” төслийн 33 уулзварын 20-ыг, өргөтгөж сайжруулах 21 автозамын 15-ыг нь ашиглалтад оруулсан. Нийслэл хотын дундуур тавих хурдны хоёр замын ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг хийж дуусгаад, Туул голын даланг дагуулан барих хурдны замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын хоёр дахь санхүүжилтийг олгоод байна гэж Хөгжлийн банкнаас танилцууллаа. Баянзүрхийн товчооноос Яармаг хүртэл Богд уулын араар тавьсан 17,1 км, Биокомбинатаас Шувуун фабрик хүртэлх 22,5 км автозам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтаар богино хугацаанд дуусгасан юм.

s

Улаанбаатар хот дахь үйлдвэрлэлийг дэмжихэд зориулан Хөгжлийн банкнаас олгосон хөрөнгө оруулалтын гол хэсэг нь экспортыг дэмжиж, импорт орлох 888 төслийн санхүүжилт. Жижиг, дунд үйлдвэрлэлийн 116 төсөлд 39 тэрбум, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 110 аж ахуйн нэгжид 140-өөд тэрбум, экспортыг урамшуулж импортыг орлох 85 төсөлд 90 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгожээ. Хөгжлийн банкнаас шаардагдах аливаа ажлын санхүүжилтийг ямар нэг саадгүйгээр олгож байгаа хэмээн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
uur yah um be:
hot gedeg chini barag uls shuudee hun amiin talaas iluu ni amidarch baigaa gazar ineghgui bol yah um be
2014-10-14
too anduursan sanagdaxiim:
1.8 ter bum bish 1.8 ix nayad baixaa
2014-10-14
yum bolgoniig har talaas ni harahaa boliyo:
alivaa zuil sain muu 2 taltai, getel manai mongolchuud alivaa zuiliig sain talaas ni geheesee iluu saar talaas ni ih hardag boljee yum bolgoniig hardaj sedej shuumjlehee boliyoo iim bhaar yaj hugjih ve???!!!
2014-10-13
etugen:
ene odoo hun zanad bgan mu zagnad bgan mu haa* gar we.zgr saihan yum bichij bgui bn uu .sain sain l yum hij bga shde trige l yarij bn
2014-10-13
zochin:
said chin yavlaa, ih hural ruugaa, harin chi haa* yavah bol doo, munhbat aa... 1 hudag l baih daa... yana daa, ug n saihan l zaluu san
2014-10-13