44 айл ухсан, 77 түлхүүртэй хулгайчийг барьжээ
2014-10-14 10:14

77 түлхүүртэй, 44 айлаас хулгай хийсэн хулгайчийг нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид үйлдэл дээр нь баривчилжээ. Энэ хэргийг 32 настай Н гэгч этгээд үйлддэг ба тэрбээр “хүмүүс ажилдаа явсан хойгуур буюу өглөө 09:00 цагт ажилдаа гарч, бусдын ажил тарахаас өмнө 17:00 цагийн үед айлаас хулгай хийх ажлаа дуусгадаг. Ажлаа дуусгаад хулгай хийсэн эд зүйлсээ гэртээ авч очоод, ангилан зарж борлуулдаг хүмүүстэй холбогддог” гэж мэдүүлсэн байна.

х

Уг этгээд бидний хамгийн найдвартай гэж тооцдог бүргэд хаалгыг толгой өвдөхгүй онгойлгочихдог ба  ямар ч багаж хэрэглэлгүй ганцаараа явж, түлхүүр тааруулан хулгай хийдэг гэнэ.

х

Иймд иргэдийг сууц өмлөгчдийн холбоо, айл хөршийн холбоогоо сайжруулж, хулгйачид эд зүйлсээ алдахгүй байх талаар хамтарч ажиллах, бүргэд хаалгандаа давхар цоож хийж, хулгайчаас сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
bebe:
araichdee xvmvvsee bolgoomjtoi daigaarai
2014-10-17
иргэн:
нэр зураггүй юманд хэн итгэх юм бэ нэр зурагыг нь нийтлээч
2014-10-14
иргэн:
нэрийг нь бичээчээ. н гэх шиг. яг үйлдэл дээр нь барьсан нотлох баримттай юм бол нэр устай нь зураг хөрөгтэй нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цац. ядаж хүмүүс таньдаг болог.
2014-10-14
zochin:
jinhene shalgarsan mergejilten baina.manai zasgiin gazryn gishuud geh debiluud ajildaa ingej ezen bolmoor yum
2014-10-14
zochin:
gariig ni taslaya
2014-10-14
hehe:
айхтар муу чигий вэ гарыг нь тайр
2014-10-14