Оюутнууд захиргааны байрыг шатаажээ
2014-10-14

Мексикийн Герреро мужийн Багшийн их сургуулийн 43 оюутны цогцос олдсоны дараа нийслэл Мехико хотод хэдэн мянган оюутан Засгийн газар болон цагдаагийн байгууллагыг буруутгаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Тэгвэл оюутнууд өчигдөр Герреро мужийн захиргааны байр руу халдаж, галдан шатаасан тухай “www.foxnews.com” мэдээллээ.

Галын улмаас зургаан ажилтан амиа алдаж, хоёр хүн гэмтжээ. Мөн захиргааны байрны гадна оюутнууд Ерөнхийлөгч Энрике Пеня Ньетогийн гэрэл зургийг шатааж, “Ард түмнээ хамгаалж чаддаггүй Ерөнхийлөгч огцор” хэмээсэн байна. Цагдаагийнхан гал тавьсан байх магадлалтай 14 оюутанг саатуулсан аж.  Баригдсан оюутнуудыг суллахыг шаардаж нэг оюутан өөрийгөө шатаахын оролдсон байна. Түүний баруун гар нь түлэгдсэн учир яаралтай эмнэлэгт хүргэжээ.

Амиа алдсан оюутнуудын эцэг, эх өчигдөр Ерөнхийлөгч болон цагдаагийн даргатай уулзахаар болжээ. Ерөнхийлөгч “Оюутнуудыг хороосон алуурчдыг заавал барьж, олны өмнө шүүх болно” гэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин