Украин Батлан хамгаалахын шинэ сайдтай боллоо

img

Өөрийн хүсэлтээр огцорсон Украины Батлан хамгаалахын сайд Валерий Гелетейгийн оронд Үндэсний гвардийн экс командлагч Степан Полторак томилогдсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шинэ сайдыг Ерөнхийлөгч Петр Порошенко санал болгосон байна. Тэрбээр “Батлан хамгаалахын салбар удирдлагагүй нэг минут ч байж болохгүй. Батлан хамгаалахын салбар зогсонги байдалд орох нь улс оронд минь аюултай. Энэ эрхэмд ард түмэн минь итгэж, итгэл хүлээлгэх хэрэгтэй” гэж хэлжээ.

5

Шинэ сайд “Ukraine agency”-д ярихдаа “Украины Батлан хамгаалах салбар өнөөдрөөс аюулыг үл тоон салан тусгаарлагчдад эзлэгдсэн бүс нутгуудаа эргүүлэн авах болно. Босогчдод дахин боломж олгохгүй. АНУ-ын тусламжтай Батлан хамгаалахын салбартаа өөрчлөлт хийх болно. Сүүлийн үеийн зэвсэг, техникийг “НАТО”-ийн гишүүн орнууд Украинд нийлүүлэхээ амласан. Украин эргэн хүчирхэгжих эсэх нь Батлан хамгаалах салбартай шууд холбоотой. Энэ сардаа багтааж зүүн хязгаарын мужуудыг чөлөөлөх болно” гэсэн байна.

4

Энэ амралтын өдрүүдэд Порошенко, Полторак нар Луганск мужид очихоор болжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ