Д.Зоригтыг нэр дэвшүүлэх нь ёс зүйгүй үйлдэл
2014-10-16

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Засгийн газрын  зургаан яамыг нэгтгэн гурав болгон бүтцийг нь өөрчилсөн. Тиймээс ЗХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг зургаан сайдыг чөлөөлж, гурван сайдыг шинээр томилох төсөл өргөн барьсан билээ. Сангийн сайдад Д.Зоригт, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Л.Пүрэвсүрэн, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Р.Жигжидийг томилохоор нэрийг нь дэвшүүлээд байгаа юм.

 5

Тэгвэл Сангийн сайдад УИХ-ын гишүүн Д.Зоригтыг нэр дэвшүүлэх нь ёс зүйгүй үйлдэл. Ард түмний сонголтоор бус, шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болсон хүн сайдын суудалд нэр дэвшиж байна хэмээн Өвөрхангайн сонгогчид  эрхээ хамгаалах түр хорооноос мэдээлж байна. Тус хорооны ерөнхий зохион байгуулагч Ц.Нямсүрэн хэлэхдээ, 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангайчуудын цөөнхийн санал авсан Д.Зоригтийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад нэр дэвшүүлж, УИХ-ын даргад өргөн барьсанд Өвөрхангайчууд эрс дургүйцэж байна. Энэ ёс зүйгүй, увайгүй үйлдлийг таслан зогсоохыг шаардаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт шаардах бичиг өргөн барьж байна.

6

Учир нь УИХ-ын 2012 оны сонгуулиар Өвөрхангай аймгийн 10-р тойрогт С.Чинзориг, Н.Төмөрхүү нар МАН-аас нэр дэвшиж санал тоолох автомат машины тоолсноор сонгогчдын 43-48 хувийн санал авч ялалт байгуулсан. Сонгуулийн 10-р тойргын хороо үүнийг баталгаажуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргаж УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг олгосон болно. Гэвч шүүхийн байгууллагуудын шийдвэр, түүнийг үндэс болгосон Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр ялагдсан Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн болж иргэдийн сонгох эрх, С.Чинзориг Н.Төмөрхүү бидний сонгогдох эрхийг зөрчсөнийг та мэдэж байгаа билээ.

6

Г.Батхүү, Д.Зоригт нарын нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн шүүх хүлээн авч нэг хоногийн дотор шийдвэрлэхдээ “С.Чинзориг, Н.Төмөрхүү нар насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан болохыг тогтоосугай” гэсэн захирамж гаргасан байдаг. Нийслэлийн шүүхэд давж заалдахад “Шүүх өөрөө нотолж тогтоох эрхгүй байгууллага, эрх нь хөндөгдөж байгаа С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрт мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн буруу гэж Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Харамсалтай нь Нийслэлийн шүүх дээр давж заалдаж байх цаг хугацаанд Г.Батхүү, Д.Зоригт нарын “С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын түр үнэмлэхийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг Өвөрхангайн шүүх хүлээн авч хэрэг үүсгэсэн байдаг. Хуулиар нэг шатны шүүхэд асуудлыг хэлэлцэж байхад бусад шүүх асуудлыг хэлэлцдэггүй журмыг зөрчин С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэсэн захирамж гарган түр үнэмлэхүүдийг хүчингүй болгохыг тойргийн хороо хүлээн зөвшөөрсөн гэсэн шийдвэр гаргасан. Шүүх асуудлыг шийдвэрлэхдээ хуулиа зөрчин хялбаршуулсан журмаар шийдсэн байдаг. Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг давж заалдах гэтэл “Давж заалдах эрхгүй” гээд хүчээр асуудлыг шийдвэрлэсэн юм.

7

Хамгийн эмгэнэлтэй нь шүүх асуудлыг шийдэхдээ  буруутгагдаж буй С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг шүүх хуралд оролцуулахгүйгээр нэхэмжлэгч талд шийдвэрээ гаргасан. Энэ нь хүн бүрийн хуулийн өмнө эрх тэгш байх, шүүх маргааныг  мэтгэлцээний журмаар шийдэх зарчмуудыг алдагдуулж хүний эрхийг ноцтой зөрчсөн болно. Өвөрхангай аймгийн сонгогчид шүүхийн эдгээр шударга бус шийдвэрүүдийг эсэргүүцэн “Өвөрхангайн сонгогчид эрхээ хамгаалах түр хороо” ТББ байгуулан 23000 хүний гарын үсэг цуглуулан эсэргүүцлээ илэрхийлсэн боловч шүүхийн байгууллага, Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрүүдээ өөрчлөлгүй байсаар Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөсөн нь Ардчиллын 23 жилийн түүхэнд сонгогчдын саналыг шүүхээр далайлган засвар хийсэн анхны тохиолдол болж шудрага ёс алдагдаж, Үндсэн хуулийн гол зарчим болох Иргэдийн сонгох, сонгогдох эрх ноцтойгоор зөрчигдсөн жишээ болсон.

6

Өвөрхангай аймгийн сонгуулийн маргааныг шийдвэрлэсэн байдал нь хуулийг гуйвуулсан  шүүх хэт нэг талыг барин асуудлыг шийдвэрлэсэн нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэсэн луйвар болсон. Одоо энэ асуудлыг хүлээн авч хянан үздэг байгууллага албан тушаалтан үгүй болж бүгд бие бие рүүгээ асуудлыг түлхэх байдал руу шилжсэн байгаа. Энэ бол иргэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын асуудал биш Үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжийг хэрэглэхтэй холбоотой зарчмын асуудал.

7

Гэхдээ одоо Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүн болчихсон атлаа Өвөрхангай амйгийн иргэдэд хэрэгтэй зүйл нэг ч хийгээгүй, ард иргэдтэйгээ уулзаагүй. Намын гишүүдэйгээ уулзаж, сумдын ойн баярт оролцоод явахыг ард түмнийхээ төлөө ажилласан гэж хэлэхгүй шүү дээ. Ард түмний сонголтоор бус, шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болсон энэ асуудлаар УИХ-ын өргөдлийн байнгын хороонд, нэгдсэн Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаад 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Хүсэлт гаргасан. Хариу огт ирээгүй. Ард түмний сонголтоор бус, шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болсон Д.Зоригт Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд болох нь ёс зүйгүй асуудал. Тиймээс энэ ёс зүйгүй, увайгүй үйлдлийг таслан зогсоохыг шаардаж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт шаардах бичиг өргөн барьж байна” гэлээ.

7

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
ан бүх зүйлийг хүчээр, хуйвалдааны журмаар хийдэг болсон шүү дээ, энэ 2 луйварчин байна, аймгийн дарга нарыг бас хуйвалдаанаар сонгосон тохиолдол байгаа, хууль дүрмийг үл тоох болсон, ард түмнийг доромжлоод л, тэрний хариу нь улс орны эдийн засаг унаж , ард түмний амьдрал хүндэрлээ, 12 онд сонгосондоо харамсаж байна, 16 онд ан-ыг сонгохгүй байхыг ураилж байна,
2014-10-17
зочин:
ан бүх зүйлийг хүчээр, хуйвалдааны журмаар хийдэг болсон шүү дээ, энэ 2 луйварчин байна, аймгийн дарга нарыг бас хуйвалдаанаар сонгосон тохиолдол байгаа, хууль дүрмийг үл тоох болсон, ард түмнийг доромжлоод л, тэрний хариу нь улс орны эдийн засаг унаж , ард түмний амьдрал хүндэрлээ, 12 онд сонгосондоо харамсаж байна, 16 онд ан-ыг сонгохгүй байхыг ураилж байна,
2014-10-17
мөнх :
гэх мэт нөхдийг одоо болих хэрэгтэй. яасан ханаж цаддаггүй мөнгө, хашиж дуу*ггүй алба бэ. энэ нөхөрт ямар өртэй болоод төрийн өмчөөр тоглуулаад байдаг юм бэ.
2014-10-17
tsoom:
unen an bolovson huchingui yum aa, zorigoos oor hun oldohgui ba uu, namaig bolgochih zaaval daraagiin eelj ni ideh yum bol yalgaa alga,daa
2014-10-17
tusgai:
batxuu zorigt nar ugaasaa uls tord xamgiin boxir argaar orj irsen xumuus ovorxangaichud bidnii songolt bish odoo bas said bolox ta nar bas xoorondoo taarch toxirdgui xumuus gesen zovxon oorsdinxoo erx ashigig bodoj bga shude ard tumniig bodoj bfa yumuu ta nar
2014-10-17
нараа:
ман засаг барьж байх үед идэж ууж бсан дарга нар шударга бсан юм уу.ан гарч ирж луйварчдыг илрүүлж байгаа бус уу.ялагдсан 4 жилдээ бүтэн нойртой бвал эрүүл мэндэд нь дээрсэн дэ!?!? ха ха ха
2014-10-16
baruun mongol:
man-n 2 hu;gaich n ertnii argaaraa huuli zurchij hedhen sanal iluu avsan n ilreed huuliin daguu nusaa sugaluulj gej oilgov... ugaas umd gutalnii hulgaich nar hahaha
2014-10-16
shuuh:
shuuh shiidchihsen yum bol yu yarihav deee
2014-10-16
бибид:
энэ ан-хан єєрсдєє дээлээ нємрєх цаг нь ирнэ дээ.шїїхийн шийдвэрийг ингэж єєртєє ашигтай гаргуулаад байвал дараагийн шїїгч нар ман талд ажиллаж их олон хїмїїсийг тэрэн дотор алтанхуягтангууд цєм дээлээ нємрєх вий дээ
2014-10-16
ard tumen:
mongold tur bna uu. ene arai dendene. mungutei hun yu ch hiij chaddagiig haruulj bh shiv de. zasag hemneltiin gorimd orloo gene. zarim said ni nisdeg tergeer sum aimag heseed l bh yum da.tegeheer uls bayn bga yum bish uu
2014-10-16
зочин:
/150.129.142.85/ гэгч этгээд д.зоригтыг луйвардаж гарч ирэхэд оролцжээ дээ янз нь. арчаагүй новш чи тэгээд жаахан шан авсан байх тээ.
2014-10-16
namiin gishuun:
batkhuu zorigt metiin yumnuudiig said bolgovol namiin ner hund unana
2014-10-16
namiin gishuun:
batkhuu zorigt metiin yumnuudiig said bolgovol namiin ner hund unana
2014-10-16
namiin gishuun:
batkhuu zorigt metiin yumnuudiig said bolgovol namiin ner hund unana
2014-10-16
zochin:
ene bol uvurkhangain ardiin namiin archaaguin neg ilrel . ter togtoh cyreng ogtsruulahgui bol uvur khangaichuud hezee ch uudluhgui.gar bariad bugui bariv gegch bolhiim baiha l daa.
2014-10-16
zochin:
ulaan tsagaan luivarchid yaj hunii tsarai hardag b.a a shiren huurlesen hujaa
2014-10-16
zulaa :
saihan bilegiin tolgoi ni yaj ergej bgaa ym bol do luivarchindaa davhar davhar deel omsgood bh um da
2014-10-16
bulgaa:
elseltiin shalgaltgui yavna gj yu bsan um bas l luibar luivariin tuhai medee bna daa
2014-10-16
zocnin:
apu bathiuugiin uildveriin borluulagch bas yaav saya muu um modon ulaatai gj
2014-10-16
tashuur:
shuuadan bankiig dampuuruulj idsen odoo sangiin yamiig dampuuruulna icheech de ichih bulchirhaitai bmaar um mgl hun um bol
2014-10-16
zocnin :
tamir gegch yu ve zaraa bolioch zorigtiin ah duu yu ta yu gd daliigaad bgaa um ve garig anduursan umuu
2014-10-16
zorigt:
saidad oruulj bgaa oroh gj bgaa 2 taarsan umnuud baih umaa an-han arai dendej bna luivardsaar bgaad ene uls orni hum amiin doroitliig har daa
2014-10-16
зочин:
яасан ичдэггүй юм бэ. ичих булчирхайтай л юм бол нэрээ тат
2014-10-16
zocnin:
ovorhangain shuuhiin darga cnin z.enhboldiin hun bdag ym bishuu luivardahad buur amar bolson um bishuu
2014-10-16
zail aa:
zail zail bathuu zorigt bi l law songoogui
2014-10-16
золоо:
яаасан ханаж цадахаа байсан батхүү зоригт вэээээээ мэргэжлийн банкир гэл үүүү банк дампууруулдаг мэргэжлийн банкир бас байна ааа байна #хадгаламж банк
2014-10-16
иргэн :
ичих нүүргүй зоригт батхүү 2 болиосой өвөрхангайчууд бидний сонголт биш ш дээээ
2014-10-16
sanaa:
arai dendenee
2014-10-16
zochin :
ardchilal, hunii erh gej loozgonodog populistuud odoo bolimoor yumaa ard tumnii songoltoor bus ardchilsan nam tuunii gar hul bolson luuwirchin shuuhiin shiidwereer uih.d suusan huniig odoo bur said bolgono geneee ardchilsan nam daranguilagch boljee
2014-10-16
сайд биш ээ:
энэ зоригтыг батлагдвал жагсаал цуглаан зохион байгуулах хэрэгтэй сайд хүн чинь шударга ёс зүйтэй байх ёстой. банк дампууруулсан илт ялагдаад луйвардсан гээд олон асуудал байна ш дээ
2014-10-16
yargia:
zorigt neree tat
2014-10-16
zochih:
oo za bathuu zorigt nar chin yalagdchihsan l yum bna sh dee. ene shuuh gej aldag gazar yum aa. ardiin huu davj boldoggui yasan naadam be. zorigt ooroo sanaachlagaaraa saidaas neree tatval deer dee. bathuu zorig nar ichi ichig
2014-10-16
батсуурь:
д. зоригтийг сангийн сайдаар батлахгүй байхыг их хурлын гишүүдэд уриалж байна. одоо түүний төлөө санал өгсөн хүмүүсийг ард түмэн шүүх болно. өвөрхангайчуудаа брсцгооё
2014-10-16