Шотландыг эмэгтэй хүн удирдана
2014-10-17

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын харъяанд орших Шотланд улсыг ирэх сараас эмэгтэй хүн удирдахаар болжээ. Өнгөрсөн сарын эхээр “Шотланд тусгаар улс болох уу” гэх бүх нийтийн санал асуулга явагдсан ч нийт сонгогчийн 52 хувь нь “Британийн бүрэлдэхүүнд үлдэх зөв” хэмээн дугуйлсан юм. Энэхүү үйл явдлын дараа Тэргүүн сайд, Үндэсний намын дарга Алекс Сэлмон огцорч буйгаа зарласан билээ. Хэсэг хугацаанд тэргүүн сайдгүй явсан Шотланд улс түүхэндээ анх удаагаа эмэгтэй удирдагчтай боллоо.

1

Хатагтай Никола Старгеон тусгаар тогтнолыг дэмжигч Шотландын Үндэсний намын даргаар ажиллах төдийгүй Шотландын тэргүүн сайдын албан тушаалыг хаших юм. Ингэснээр Никола Старгеон Шотланд улсын анхны эмэгтэй тэргүүн сайд төдийгүй мөн намынхаа анхны эмэгтэй дарга болж байна. Ирэх сарын 15-нд Үндэсний намын хурал болно. Энэ үеэр Никола Старгеоныг үүрэгт ажилд нь албан ёсоор томилох юм. Тэрбээр тэргүүн сайдын албанд очсоноор Шотландын эрх мэдлийг улам  өргөжүүлэхэд анхаарал хандуулна гэдгээ амлажээ.

Старгеон 2004 оноос намынхаа даргын орлогчоор, 2007 оноос тэргүүн сайдын орлогчоор ажиллаж байсан аж.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин