Та КОП юм биш биз
2014-10-17

Сэтгэл судлалын үндэсний төвөөс нэгэн сонирхолтой судалгааг хийжээ. Судалгааны нэр нь КОП буюу байгууллагад огт хувь нэмэр оруулдаггүй ч цалин авдаг ажилтан. Товчхондоо бол орон тоо бөглөгч. Тус төвийнхөн судалгаа хийхдээ таван өөр салбарын 20 компанийг сонгожээ. Тэгэхэд тус компаниудын дөрвөн ажилтан тутмын нэг нь КОП болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Энэ тоог томоор харъя. Улсын хэмжээнд 900 мянган хүн хөдөлмөр эрхэлж буй гэвэл (Үндэсний статистикийн хороо 2014) тэдний 200 мянга нь КОП байх магадлалтайг судлаачид хэлж байна. Энэ КОП-уудад өгч буй цалинг дундажаар бодоход 1.5 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага, эзэн цаашлаад эдийн засагт 1.5 тэрбум төгрөгийн хохирол учирч буй хэмээн судалгааны материалдаа тэмдэглэжээ. Тэгвэл КОП гэж хэн бэ?

а

  • Ажилд ороод 6 сар ажиллахдаа орлого оруулаагүй борлуулалтын ажилтан.

а

  • Үйл ажиллагааны журам боловсруулах ажлыг сүүлийн 1 жил хийж байгаа хэлтсийн мэргэжилтэн.

а

  • Ажилтнуудаа удирдаж чадаагүйгээс төлөвлөгөөгөө сүүлийн 2 жил биелүүлж чадаагүй албаны захирал  ч орон тоо бөглөгч байж магадгүй нь.

Судалгаанаас харахад Монголын компаниудын нийт зардлын дунджаар 60 хувийг хүний нөөцийн зардал эзэлдэг байна. Гэтэл зардал дунд илүү зардал болон орон тоо бөглөгчид цөөнгүй байдгийг судалгаанаас харж болох нь. Гараас нь ажил гардаггүй бүтээмжгүй ажилтан, юуг яаж хийхээ мэддэггүй удирдах албатан, зөвхөн цалин авахын тулд суудал бөглөдөг дүр эсгэгч нь та юм биш биз?!

б

В.Бат  
Shuud.mn
Сонин хачин
зочин:
васер коф байх.
2014-10-17
зочин:
васер коп гэх гэсэн байлгүй дээ.
2014-10-17