ДНБ 5.3 хувиар өсчээ
2014-10-18

Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ  оны эхний есөн сард  өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өсчээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 40 орчим хувь нэмэгдэн 4,8 их наяд төгрөгт хүрсэн нь энэ өсөлтөд гол нөлөө үзүүлсэн гэдгийг Ерөнхий сайд дуулгав. Тэр дундаа  уул уурхай 45 хувь, боловсруулах аж үйлдвэр 27 хувь, эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбар 21 хувь, малын тоо толгой 13 хувь, тариалсан талбайн хэмжээ 6.6 хувиар өссөн байна.

ө

Гадаад худалдааны бараа эргэлт оны эхний 9 сарын байдлаар 8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 хувийн өсөлттэй байна. Экспорт 30 хувь өсч, импорт 16 хувь буурснаар гадаад худалдааны алдагдал бараг тэглэгдсэн. Улсын нийт экспортын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр 31 хувиар буурсан нь манай эдийн засаг, улсын төсөвт олон бэрхшээл үүсгэж байна. Нүүрсний экспорт өмнөх оноос 2,5 сая тонноор нэмэгдсэн ч төлөвлөсөн орлого 300 шахам тэрбум төгрөгөөр тасарсан тул төсөв, санхүүгийн олон зохицуулалт хийх шаардлага үүсгэж байна.

ө

Олон сарын турш тогтвортой хэрэгжүүлсэн бодлогын дүнд инфляцийн түвшин саарч, гадаад валютын төгрөгтэй харьцах ханш тогтворжиж байна. Инфляцийн түвшин гэхэд сүүлийн 3 сарын хугацаанд 14,9 хувиас 13 хувь хүртэл буураад байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны энэ үеэс 10 хувиар цөөрч 33,9 мянга болсон ч ажилгүйдлийн түвшин төдийлөн буураагүй байна.

ө

 
Shuud.mn
Сонин хачин
truth:
ussun baih ymarch undesguishde hudlaa medeelel ughuu boliochee
2014-10-19
арай хэтэрнээ:
17.5 хувьтай өсөж байсан эдийн засаг 5.3 болтол буулгачаад энэнийгээ өсөлт гэж байгаанмуу? эдийн засаг үндсэндээ зогсонго болчоод байна. эдийн засгаа өсгөөдөх гэж ан.ыг сонгосон болхоос 2хон жилийн дотор 3дахин буулгаадах өргөн хэрэглээний барааны үнийг 13хувиар ингэтэл өсгөөдөх гэж сонгоогүй байхаа? тэгдээд цалин нь нэмэгддэггүй төсвийн орлог нь үргэж бүрэж чаддагүй зээл тавьж төсвөө бүрдүүлдэг ёстой *н * шиг 2 жил байлаа ахиад 2 жил болбол монгол улс дампуурч газар нутгаа зарж эхлэхийн байна л даа энэ тоодгор тэгээд тэрийгээ ичих ч үгүй зарлан тунхаглаад явах энэ арай хэтэрнээ
2014-10-18
bolormaa:
iim baga usultiig sain medee ium shig bichee iu daa. mash muu medee bn 5.3 han huvi uu iordoo iu.
2014-10-18