Н.Мөнхбат: Чингис бондын эх үүсвэрээр Засгийн газрын бонд аваагүй
2014-10-21

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбаттай ярилцлаа.

6

-Хөгжлийн банк Чингис, Самурай бондын эх үүсвэрээр Засгийн газрын үнэт цаас худалдан авч, 277 тэрбумаар цалин, тэтгэвэр тавихад ашигласан гэж ярьж байна. Энэ үнэн юм уу?

-Хариуцлагатай хэлье, Чингис бондын хөрөнгийн эх үүсвэрээр Засгийн газар үнэт цаас худалдан аваагүй. Энэ бол буруу мэдээлэл. 2012 оны УИХ-ын 52 дугаар тогтоолоор улсын төсвийн алдагдлыг Чингис бондын хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэхгүй гэж тодорхой тусгасан. Энэ тогтоолыг дагалдаж Засгийн газраас 293 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Үүнд, зөвхөн Хөгжлийн банкны өөрийн татан төвлөрүүлсэн чөлөөт эх үүсвэрийн үлдэгдлийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулж болно гэж заасан. Гэхдээ Засгийн газрын богино хугацаатай, түргэн борлогдох үнэт цаасанд байршуулж болно гэж заасан. Энэ чиглэлийн дагуу Хөгжлийн банк өөрийн татан төвлөрүүлсэн эх үүсвэрээ л Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан.

6

-Хөгжлийн банкны өөрийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэр гэдэгт 580 сая, Самурай бонд багтах уу?

-Тийм ээ. Хөгжлийн банк энэ онд Самурай бондоос гадна шинээр хоёр эх үүсвэрийг босгосон байгаа. Тодруулбал БНХАУ-ын даргын айлчлалын дараа Хятадын хөгжлийн банкнаас 112 сая ам.долларын зээл орж ирсэн. Хоёрт, Хөгжлийн банкны олон улсын хамтарсан банкуудаас нийт 300 сая ам.долларын зээл авах эрх үүссэн байгаа. Үүний эхний хэсэг манай дансанд орж ирсэн. Шинээр орж ирсэн эх үүсвэрээ арилжааны банкуудад байршуулахаас гадна эрсдэл багатай, хөрвөх чадвар сайтай байлгах үүднээс Засгийн газрын үнэт цаас болгосон. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны шинээр татан төвлөрүүлсэн хөрөнгийг байршуулсан гэсэн үг. Түүнээс биш Чингис бондын хөрөнгийг Засгийн газрын үнэт цаас болгоод цалин тэтгэвэр тавьсан зүйл огт байхгүй. Хуулиараа тэгж болохгүй.

7

-Энэ оны эхний хагас жилийн байдлаар Хөгжлийн банк 31 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тэгэхээр нэг талаараа ашгийн үзүүлэлтээ Засгийн газрын үнэ цаас болгон байршуулж, найдвартай эх үүсвэрт хадгалж байна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Ер нь ойрын хугацаанд Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан чөлөөт үлдэгдлээ нэмэх зорилготой байна. Учир нь Засгийн газрын үнэт цаас нь эрсдэл багатай, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл.  Тиймээс л Засгийн газрын тогтоолд заасан хүрээнд өөрийн татан төвлөрүүлсэн хөрөнгийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан байгаа. Тэгэхээр цаашид одоо байршуулаад байгаа 277 тэрбум төгрөгтэй тэнцэх эх үүсвэрийн хэмжээ нэмэгдэнэ гэж ойлгож болно. Гэхдээ банк хооронд байршуулсан нь хэд байх уу, Засгийн газрын үнэт цаасанд байршуулсан нь хэд байх нь манай банкны хөрөнгийн хөрвөх чадвараа хэрхэн зөв удирдах бодлогоос л хамаарна. Цалин тэтгэвэр тавихад мөнгө дутаад түүнийг нөхөж байгаа асуудал огт байхгүй. Байх ч ёсгүй.

6

-Засгийн газарт танай банкны Засгийн газрын үнэт цаас болгож байршуулсан эх үүсвэрийг захиран зарцуулах эрх байдаг юм уу?

-Байхгүй. Хөгжлийн банкны тухай хуулиар Засгийн газрын баталгаа гаргасан эх үүсвэрээс юуг санхүүжүүлэх вэ гэдэг төслүүдийн жагсаалтыг баталдаг. Гэхдээ тэрхүү санхүүжилтийг нэг дор нь хийхгүй учраас тодорхой хэмжээгээр хөрвөх чадвартай чөлөөтэй мөнгөн үлдэгдлийн эх үүсвэрийг өөр дээрээ барьж байх ёстой байдаг. Тэр эх үүсвэрээ хэрхэн удирдахыг  хуулиараа Хөгжлийн банкны шийдэх ёстой. Энэ хуулийнхаа дагуу л ажиллаж байна.

6

-Тэгэхээр энэ онд босгосон санхүүгийн эх үүсвэрээ мөн Засгийн газрын үнэт цаасанд байршуулах юм байна. Тийм үү. Ер нь энэ онд Хөгжлийн банкинд хэдий хэмжээний эх үүсвэрийг шинээр босгож байгаа юм бэ?

-Тодорхой хэмжээгээр байршуулна. Ер нь энэ онд Хөгжлийн банк томоохон хэмжээний гурван эх үүсвэрийг босголоо. Оны эхэнд Самурай бонд, наймдугаар сард Хятадын хөгжлийн банкнаас 112 сая ам.долларын эх үүсвэр орж ирсэн. Үүний дараагаар нэг жил гаруй ажиллаж байгаа Хөгжлийн банкны хамтарсан зээлийн эхний хэсэг нь дууссан. Мөн Оросын хөгжлийн банкнаас шинээр эх үүсвэр босгохоор ажиллаж байгаа. Тэгэхээр эдгээрийг тооцож үзвэл энэ онд  800 гаруй сая ам.долларын шинэ эх үүсвэр татна. Одоогоор дийлэнхийг татсан. Тэгэхээр энэ эх үүсвэрээ бүгдийг нь арилжааны банкуудад байршуулах боломж байхгүй. Арилжааны банкуудын шингээх чадвар тодорхой хэмжээний хязгаарлалттай шүү дээ. Тиймээс энэхүү татан төвлөрүүлсэн эх үүсвэрээ санхүүгийн өөр хэрэгслүүд рүү байршуулах шаардлага гарч байгаа. Үүнд хамгийн сайн тохирох санхүүгийн хэрэгсэл нь Засгийн газрын үнэт цаас.

7

-Чингис бондын эх үүсвэрээс төслүүдэд хуваарилснаас гаднах үлдэгдэл эх үүсвэр нь арилжааны банкуудад байршиж байгаа юу?

-Тийм. Банк хооронд байршуулж байгаа. Зөвхөн Хөгжлийн банкны өөрийнх нь татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас хэлбэрээр байршуулж болохыг Засгийн газрын тогтоолд тодорхой заасан гэдгийг дахин хэлье. Чингис бонд бол Хөгжлийн банкны биш, Засгийн газрын бие даан босгосон эх үүсвэр. Харин Чингис бондын зарцуулалтыг нь Хөгжлийн банкаар дамжуулж хийж байгаа. Тиймээс Чингис бондын эх үүсвэрийн менежментийг өөрийнхөө эх үүсвэрийн менежментээс тусад нь хийдэг. Тэгэхээр Чингис бондоос төсөлд зарцуулаагүй байгаа чөлөөт эх үүсвэр банкуудад байршиж байгаа.

6

-Засгийн газрын үнэт цаасанд өөрийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийг байршуулсныг нэг талаараа өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө хадгалж байна гэж ойлгож болох уу? Хүүгийн хувьд хэр байгаа юм бэ?

-Тэгж ойлгож болно. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахаас өмнө Хөгжлийн банк 580 сая ам.долларыг гадаад зах зээлээс босгосон шүү дээ. Тухайн үед Засгийн газрын шийдвэр гараагүй, удааширснаас болж Хөгжлийн банк тэрхүү эх үүсвэрээ Монголбанкинд хүүгүй байршуулж байсан. Тухайн үед хүүнд нэлээд хохирол амсч байсан. Харин Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинээр байгуулагдаж банк хооронд чөлөөт эх үүсвэрээ байршуулж болох зөвшөөрлийг өгсөн. Үүний дагуу хүүгээ нөхөх хэмжээний санхүүгийн эх үүсвэрүүдэд хүүтэй байршуулж байгаа. Энэ чиглэлийн дагуу өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэхдээ ганцхан банк хооронд байршуулах нь хангалтгүй байгаа. Өөрийн босгосон чөлөөт эх үүсвэрийг хүүгүй байлгаж болохгүй байгаа учраас Засгийн газрын үнэт цаасанд байршуулж байна. Засгийн газрын үнэт цаасанд байршуулахдаа урт биш богино хугацаатай байршуулна. Олон улсын зах зээлээс босгосон хөрөнгийн эх үүсвэрээрээ төслүүдэд санхүүжилт хийж байгаа. Гэхдээ олон улсын зах зээлээс босгосон санхүүгийн эх үүсвэрээ эргээд тодорхой хугацааны дараа төлөх үүрэгтэй. Тэгэхээр эргэн төлөлтөө хийхэд хангалттай хэмжээний хүүтэй санхүүгийн хэрэгслүүдэд байршуулж байгаа. Төслийн санхүүжилтэд хуваарилаагүй байгаа эх үүсвэрээ хүүгүй биш, хүүтэй байршуулах үүрэгтэй. Банк хооронд болон Засгийн үнэт цаас хэлбэрээр байрлуулсан хөрөнгөөс олж байгаа хүүгийн ашгаараа эргээд олон улсын зах зээлээс босгосон эх үүсвэрээ төлөх зээлийнхээ хүүг хааж байна. Ингэж ажилласны үр дүнд Хөгжлийн банк ашигтай үзүүлэлттэй гарч байгаа шүү дээ. Ашигтай ажиллаж байгаа нь бондын эх үүсвэрээ цаашид хөрөнгө оруулагчдадаа эргэн төлөх анхдагч нөхцөл нь бүрдэж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
zaza:
uuruu asuugaad uuruu hariulsan baina. boltugai
2014-10-22
hmmm:
zaluu humuusiig demjij bolnoo gehdee iimerhuu hariutslagatai alban deer neleen turshlaga suutal ni demjij baij tavih heregtei, iimerhuu nusaa tatsan, bugsuu sain archij chadahgui, meemneesee garaagui bandi naraar zahiralin albig hashuulna gedeg utsan huuheldein shinj dee.
2014-10-22
zochin:
zaluu humuus zorigtoi, sursan medlegeeree ajillamaar uramtai orj ireed turiin gatsaanaas bolj zugtaj baina. gadaadad 5000$ avaad bankind ajillasan deer bolj baina. uursdiinh ni ideh horhoi hudluud , uursdiinh ni bulhai garah geed ih hurliin darga metiin hugshin burhinuud yakzarch baina. ardchilaliinhan idsen uusnaa duudaj eeljilj shorond hiisen 76 uhna chavgantsaasaa salj ireh songuuliar shal uur shineleg songolt hiij mongol uls ireeuin hoich uye beldiy. tegehgui bol ene heden hugshin luivarchid uhtlee idej tsadahgui ene suudlaasa zuuraldah ni ee. zaluuchuudaa demjij undur hugjiltei orond suraad irsen zaluuchuudaar ter ornii jishigt hurguuliya
2014-10-22
tunga:
zaluu humuusiig ali bolokh demjikh talaas ni harah heregtei , ikh khurliin darga arai buduuleg bsan, khumuujilgui gishuudee yaj ch chadhgui baij zugeer um khiikh gej oroldoj bgaa zaluug zagnasan ni utgagui bsan
2014-10-21
denzen:
chi harizlagatai gedeg ugee sain oilgoj yari. yugaa ch medekhgyu nukhur yavj bn.
2014-10-21
irgen:
bank bish shuu.chi bas banknii zahiral bish shuuu wahahhaaa
2014-10-21
монголчууд:
өө муу мангар бацаан бүх юм болоод өнгөрсний дараа алтанхуягаар худлаа үг заалгуулж ирээд хуцдаг байна ш дээ.тийм юм бол уих дээр наадахаа хэлээд сууж байх чинь яагаав.юу хэлэхээ мэдэхгүй ёстой юугаа мэдэхгүй эргүүтсэн төлөг шиг амьтан бүлтэлзээд аврал эрээд сууж байсанаа мартаж гэнэ
2014-10-21
zochin:
ih l undur ersdeltei yum baina daa hugjliin bank. iim yum meddeggui udirdlagatai, deer n hiij baigaa business n dan hanshiin ersdel daguulsan yum baina. yasan ch ih bodoj beltgej hiisen zahialgat niitlel ve dee, daan ch bas l buruu boljee
2014-10-21
zochin:
hori sanaatai hymyys er ni yamar ch hymyys iig ajil hiilgehgyigatsaah sanaatai yam oorsdoo ya ch hiij chadahgyi
2014-10-21
zochin:
засгийн газарт танай банкны засгийн газрын үнэт цаас болгож байршуулсан эх үүсвэрийг захиран зарцуулах эрх байдаг юм уу? -байхгүй bolildoo. zasag unet tsaas gargaj olson munguuruu aldagdalaa sanhuujuulehed ashiglaj l taaraa shde. mungiig chin zugeer hadgalaad l baih yy? deer n chinggis bondiin uldegdel ariljaanii banking bairshij baigaa bol ter eh uusvereer ariljaanii bankuud zasgiin bond bas avch l baigaa.
2014-10-21
erka:
neg bankingd bgaa l ter ni chingis ene ni busad gej yalgah argagui bond avsan l bol avsan gesen ug bus uu! iimhen um oilgohgui bj yaj zahiral hiigeed yavnaa
2014-10-21
hanshiin ersdel:
yarianaas hogchliin bank surhii hanshiin ersdeltei baina gej oilgoloo. valiutaar eh uusver tataad togrogoor zashiin gazriin bond avah, tosol hotolbort sanhuuchuulna gedeg ni ondor hanshiin ondor ersdeliig daguulch bna,
2014-10-21
хаха:
захиалгат ярилцлага байна. жирийн сэтгүүлч ийм асуулт асууж чадахгүй.
2014-10-21
зочин:
өөрийг чинь их хурлын дарга үг хэлүүлэхгүй загнаж байхыг хараад өрөвдөж л байлаа.залуу хүний эрч хүчээр сайн ажиллаарай.тэд бол улс төрчид. гэхдээ танай банкыг банк биш гэснийг нь ойлгоогүй
2014-10-21
zochin:
mongo hogjliin bank gedeg neg dansand orj bgaa bol teged tergeer toriin bond avsan bol chingis bondoos uu busad sanhuugees uu gedeg ni chuhal avsan l bol avsan. neg dansand orj bgaa mongo chingis bondiin mongo ulaan ongotei, busad ni tsenher ongotei bdag gesen yum bhguu bhaa. hongjliin bank bond avah erh bhgu geed bhad maltaad oor yum kutsad yavhin ih hurlin darga enkhboldin heldeg shig yugaa ch medku nohor toriin dansiig samraad yavhiin zailuulaachee. yamar suudal deer yah gej suujaagaa medkuu nohduud olon bna altanhuag bolon ene nohor geh metiin yuniidiig zailuulj yuma meddeg nohriig taviachee
2014-10-21