Шүүгчдийн цалинг хууль бусаар нэмжээ
Анхан шатны шүүгч 2.7 сая, давж заалдах шатных 2.9 сая, дээд шүүхийн шүүгч 3.2 сая төгрөгийн цалин авдаг.
ха
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгдсэн чуулганаар улсын төсвийг хэлэлцэх үеэр шат шатны шүүгчид хэдэн төгрөгийн цалин авч байгааг ШЕЗ-өөс тодруулга авахыг хүсэв. Түүний асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хариулт өглөө. Тэрбээр анхан шатны шүүхийн шүүгчид 2.7 сая, давж заалдах шатны шүүхийн шүүгч 2.9 сая, дээд шүүхийн шүүгч 3.2 сая төгрөгийн цалин авч байгаа гэсэн хариулт өгөв. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэвээс хэзээнээс тус шүүхийн шүүгчийн цалин нэмэгдсэн талаар тодруулав.
ө
Ж.Наранпүрэв "Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тогтоолын дагуу энэ аравдугаар сарын нэгнээс эхлэн Дээд шүүхийн шүүгчийн цалин нэмэгдсэн. Одоо Дээд шүүхийн шүүгч 3.2 сая, ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалин авч байна" гэсэн хариултыг өгөв. Харин УИХ-ын дарга "Дээд шүүхийн шүүгчийн цалинг тогтоосон УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр байхад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дураараа аашилдаг хүний тогтоолыг дагаж цалингаа нэмэх эрх та нарт байхгүй" хэмээн хатуухан шүүмжлэв.
ө
УИХ-ын чуулганы үеэр хэдхэн минутад яригдаад өнгөрсөн шүүгчийн цалингийн нэмэгдэл хууль бус. Төсвийн хөрөнгөөс багагүй мөнгө гаргаж шүүгчдийн цалинг нэмсэн хариуцлагыг хэн үүрэх ёстойг ярих хэрэгтэй байх. Хууль зөрчиж нэмсэн мөнгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж төлөх үү, эсвэл шүүгчдийн цалингаас авах уу?
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ