Луганск муж тусламж хүсэв
2014-10-22

Украины зүүн хязгаарын Луганск мужийн удирдлагууд олон улсын байгууллагуудаас хүнс болон эдийн засгийн тусламж хүссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус мужийн захирагч Веригина “Бидэнд тусламж ус агаар шиг хэрэгтэй байна. Маш олон хүүхэд, багачууд сургууль цэцэрлэгтээ явж чадахгүй хохирсоор байна. Мөн 2500 гаруй өрх гэрэл цахилгаан, усгүй хоёр сар боллоо. Үнэнийг хэлэхэд, мужийн хаа сайгүй өлсгөлөн, уй гашуу тахал шиг газар авч байна” гэж хэлжээ.

1

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхэлсэн дотоодын мөргөлдөөний улмаас тус муж 500 гаруй иргэнээ алдаж, их хэмжээний хохирол амссан юм. НҮБ-аас “Салан тусгаарлагч, босогчид армийнхантай тулалдсаны дараахан Луганск мужийн 10 мянга гаруй иргэн орон гэрээ орхиж, дүрвэжээ. Тэдний 80 хувь нь Оросын Ростов мужид байрлаж буй дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа. Мөн 50 мянга гаруй иргэн үйл ажиллагаа нь зогссон сургууль, цэцэрлэгт байршиж, Засгийн газраас илгээж буй тусламжаар өдөр хоногийг өнгөрүүлж буй” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mulguu orosuud:
hohi gedeg yum
2014-10-23
зочин:
их тэнэгтвэл ийм болно.
2014-10-22