Орос, Америк хоёр терроризмын эсрэг хамтдаа зогсоно
2011-01-25

ОХУ-ын хамгийн том олон улсын нисэх буудал Домодедовод амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн. Одоогоор амиа алдагсдын тоо 35-д хүрч, 130 хүн шархдсан байна. Үүний дотор гадаадын иргэд ч байгаа юм байна.  Халдлага Даваа гаригийн орой Москвагийн цагаар 16:32 цагт болсон байна.  Дэлбэрэлтийг Хойд Кавказын салан тусгаарлагчид үйлдсэн  байх гэж Оросын албаны хүмүүс таамаглаж байна.  ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, алан хядах ажиллагаа зохион байгуулсан гэмт этгээдүүдийг барьж зохих ёсны хариуцлага хүлээлгэх болно гэдгээ мэдэгдлээ.

Халдлагын дараа дэлхийн удирдагчид Оросын энгийн иргэд амиа алдсанд харамсаж байгаагаа илэрхийлж, алан хядагчдыг буруутгасан байна. Үүний дотор АНУ-ын цагаан ордны төлөөлөгч Ерөнхийлөгч Барак Обамагийн мэдэгдлийг танилцуулсан байна. Тэрбээр  “Ерөнхийлөгч Обама Москвагийн Домодедово Олон улсын нисэх буудалд болсон халдлагад энгийн иргэд амиа алдсанд харамсаж байна. Болсон явдлын дараа дараа Орос болон Америкийн иргэд төрроризмын эсрэг хамтдаа зогсохыг уриалж байна” гэжээ. Одоогоор ямар ч террорист бүлэг болсон халдлагад хариуцлага хүлээгээгүй байна. 2012 оны ОХУ-ын  Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам Террорист бүлэглэлүүдийн халдлага хүчирхийлэл нэмэгдэж байна. Чечений эсрэг хатуу бодлого явуулдаг одоогийн ерөнхий сайд Путиныг дахин сонгогдохыг эсэргүүцэж халдлага явуулж байна гэж ажиглагчид үзэж байна.

Н.ЭДДИ Энэ сэдвээр бусад мэдээллүүд: Төлөөлөгчид бүгд террорист халдлагыг буруушаан зэмлэлээ Д.Медведев Давосын чуулганд оролцохгүй боллоо Онгоцны буудалд болсон дэлбэрэлтийн үеэр 35 хүн амь насаа алдлаа
Shuud.mn
Сонин хачин