Өмнөговь аймаг 300 мянган МВт салхины эрчим хүчний нөөцтэй
2014-10-23

Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулалтын газрын дарга Н.Жигжидсүрэн, Үнэ тариф бодлого зохицуулалтын хэлтсийн дарга М.Мөнхтулга, Гадаад харилцааны мэргэжилтэн Э.Эрдэнэтуяа нар  “Клин Энержи Ази” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах 50МВт-ын салхин цахилгаан станцын хөрөнгө оруулагчид болох Япон улсын Мизухо банк болон СофтБанкны төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа.  Уулзалтын үеэр хөрөнгө оруулагчдын зүгээс  Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний зах зээлийн орчин, үнэ тариф, экспортын нөхцөл боломжийн талаар сонирхсон юм.

х

Манай улс сэргээгдэх эрчим хүчний  эх үүсвэрийн арвин нөөцтэй. Салхины эрчим хүчний хувьд нийт нутаг дэвсгэрийн 10 хувь нь салхины хүчийг эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах боломжтой бөгөөд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дангаараа 300 000 МВт гаруй салхины эрчим хүчний нөөцтэй болохыг тогтоосон байдаг.

Shuud.mn
Сонин хачин