Би сайд болохгүй юм бол хэн ч сайд болохгүй
2014-10-24

Улс төр утгаа алдлаа

.

Намрын гацаа

.

Монголын төрд ээлжит гацаа үүслээ. Гэм биш зан юм. Улстөрчдийн энэ зан(өвчин ч гэмээр юм уу) хавар, намартаа тогтмол хөдлөх ба зарим нь “хаврын шизоорол”, “намрын хийрхэл” гэх зэргээр өхөөрдөн, хүлээж яддаг ч байх шиг. Ажиглалтаас үзэхэд төрийн гацаа, Засгийн газраа огцруулах хийрхэл Ардчилсан нам засгийн эрх барих үед илүү олон тоогоор дэгддэг. Өөрсдөө энэ дутагдлаа давуу тал болгон харуулах гэхдээ “нээлттэй, ил тод юмаа нуудаггүй учраас”, “дотоод ардчилал сайтай болохоор” хэмээх тайлбар зүүсээр, сонгогчид “тийм л байх” гэж итгэсээр өдийг хүрчээ.

1

Монголын улс төрд 24 дэхь жилдээ уламжлагдан хөгжиж байгаа “огцруулах урлагийн” энэ намрын тоглолтын сэдэл, шалтгаан нь сайд болж үзэх гэсэн зарим нэгний тэчъяадал гэдэг нь улам бүр тодрон харагдаж байна. Нэгэнтээ болох зүйлийг яриад ч яах юм билээ. Тэрэнд орвол асуудлын гүн рүү, мөн чанар луу өнгийж харвал яасан юм бэ.

1

“Шинэчлэгч” Ерөнхий сайдыг “илүү шинэчлэгч” Ерөнхий сайдаар солиод байдал сайжрах нотолгоо байна уу?

1

Ерөнхийлөгчийн шаардаад байгаачлан Засгийн газрыг “дан дээлтнүүдээр” бүрдүүллээ гэж төсөөлье. Юу өөрчлөгдөх юм бэ? Бидний мэдэж, хараахан таньж амжаагүй яваа “суут” нэгнийг олж илрүүлээд Шинэ Ерөнхий сайдаар тавьлаа гэж саная. Тэр юу хийж чадах юм бэ? Юу ч өөрчлөгдөхгүй, юу хийж чадахгүй гээд бооцоо тавьчихсан ч болно. Яагаад гэвэл хэн ч байсан, юу ч хийж чадахгүй тийм суурь тогтолцоог бид 22 жилийн өмнө хуульчлаад, батлачихсан. УИХ-ын гишүүн  М.Батчимэг Улаанбаатарын эдийн засгийн клуб дээр тавьсан “Засаглал ба хөгжил” илтгэлдээ энэ талаар маш тодорхой ярьжээ.

1

Тэрээр “Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдлийг УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид тархаан хуваарьласан байдаг нь хариуцлагын тогтолцоог үгүй болгож байгаа юм. 1992 оны Үндсэн хуулиар сайд нарыг танхимын тэргүүн Ерөнхий сайд нь биш, УИХ-аас шийдэж томилдог нь гишүүд бүлэглэж, дундаасаа нэгнийгээ сайд болгох гэж Ерөнхий сайдаа дарамтлах үндсэн шалтгаан нь болдог” гэдгийг дурдаад  “намууд дүрмэндээ фракци байгуулахыг хориглож, одоо байгааг нь тараалаа ч Үндсэн хуулийн энэ зохицуулалт хэвээрээ байгаа цагт гишүүд албан бусаар фракци, бүлэг үүсгэн Засгийн газрын бүрэлдэхүүн, хувь заяаг шийддэг, улс төрийг тогтворгүй болгодог байдал арилахгүй” гэдгийг зоригтойгоор хэллээ.

1

Монгол Улсад сүүлийн 24 жилд 14 Засгийн газар солигдож, П.Жасрай, Н.Энхбаяр хоёр л Ерөнхий сайдаар 4 жил ажиллаж үзжээ. Тэгвэл Их Британи өнгөрсөн 20 жилд Ерөнхий сайдаа 3 удаа сольж, Герман сүүлийн 32 жилийн туршид 3 Ерөнхий сайдын нүүр үзжээ. Ерөнхий сайд нар нь агуу хүмүүс байсандаа биш тогтолцоо нь тогтвортой байдлыг үүсгэх чадвартай байсандаа л тэд хожсон юм.

1

Харин бид Үндсэн хуулиараа хичнээн сайн Засгийн газар байлаа ч тогтворгүйтэх тогтолцоог бий болгочихжээ. Үүнийхээ горыг ч 22 жил амслаа. Бидний сонгосон тогтолцоо нэг л биш гэдгийг олон жилийн турш ярьж байгаа ч өөрчлөх хүч, боломж хүрэлцэхгүй байгаа. 2009 оны хавар Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа одоогийн УИХ-ын дарга З.Энхболд ингэж ярьж байжээ. “1992 оны Үндсэн хууль анх боловсруулж оруулж ирэхдээ цэвэр парламентын засаглалтай улс болохоор байсан. Хэлэлцүүлгийн явцад Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгодог, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай улс болоод хувирчихсан. Парламентын ч биш, Ерөнхийлөгчийн ч биш хоёрын хооронд улс болгосон учраас сүүлийн жилүүдэд хоёрдмол системийн дутагдалтай, алдаатай талуудыг мэдэж байна”

1

Нөгөө талаас бодитоор бодвол ойрын хугацаанд бид Үндсэн хуулийнхаа гажгийг засч чадахгүй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын саналаар л Үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гэдэг тээгийг тэртээ 1992 онд 430 “нэгдлийн дарга” хийчихсэн. Тэгэхээр бодит байдалтайгаа эвлэрч, хүчин төгөлдөр хуулийнхаа хүрээнд хамгийн оновчтой хувилбарыг сонгох л үлдэж байгаа юм. Оновчтой хувилбарыг сонгохын тулд хожоо, хохиролоо тооцох хэрэгтэй болно.

1

Засгаа унагасны хожоо нь юу байх вэ?

1

“Би сайд болохгүй бол хэн ч сайд болохгүй” хэмээн зүхэж яваа зарим хүмүүсийн сэтгэл амаржин тэнийх байх. Тэгээд өмнөх сайдуудаас илүү гэдгээ харуулах, нотлох гэхдээ зүсэн зүйлийн шинэ санаачлага гаргана. Түүнийг сайд болгох гэж бүлгэмдсэн хүмүүс, ах дүү, амраг садан, найз нөхдөө “ажилгүйдлээс” ангижруулах байх. За, магадгүй “өрийн таазыг дээшлүүлэхгүй” гээд байсан тээг алга болж, гаднаас жаахан зээл оруулж ирээд, тараах байх. Учир нь шинэ сайд нарт шинэ ажлаа хийхэд нь их мөнгө хэрэгтэй. Тэр нь одоогоор төрийн дансанд байхгүй. Гэхдээ энэ бүхэнд ямар ч батлагаа байхгүй. Яагаад? Унасан бөх ууртай гэдэг. Унасан сайдууд бүр ч ууртай байдаг.

1

Засгаа унагаснаас гарах хохирол нь юу байх вэ?

1

Өөрсдийг нь унагасан хуулийн заалтыг унасан сайдууд ч ашиглах эрх хуулиараа нээлттэй. Тэгэхээр урдахаа унагаж гарч ирсэн Засгийн газрын унах магадлал 80 хувьтай. Улс төрийн тогтворгүй байдал зайлшгүй гэсэн үг. Тогтворгүй байдал даамжирвал УИХ төсвөө батлаж чадахгүй. 12 сарын 1-нээс өмнө төсөв батлагдахгүй бол УИХ тарна. Яаж ийгээд төсвөө батладаг юм гэхэд үлбийсэн төсөв л болно. Төрийн албан хаагчид энэ өвөл цалин тасрах, хойшлох, танагдах эрсдлийг амсах төлөв илэрхий ажиглагдаж, төсөв хомсдолтой батлагдахаар байгаа. Валютын нөөц дуусч байгааг Дэлхийн банк анхааруулсан. Энэ нь инфляци тэнгэрт хөөрөхийн дохио. Тогтворгүй байдал, суудлын солио үнэ өсгөж, амьдрал доройтуулна. Олны бухимдал улс төрд тусгалаа өгнө.

1

Тэгэхээр монголын улс төр тогтворгүйтэх нь гэдэг шинж тэмдэг нь энэ Засгийн уналтаар илрэх бөгөөд үүнийг харсан хөрөнгө оруулагчид дараагийн сонгуулиар аль нэг нь дийлэнх олонхи болж, тогтворжтол харзнахаар шийдэх нь тодорхой. Ингэснээр ОТ төслийн хоёрдугаар ээлжийн хөрөнгө оруулалтын чимээ биднээс алсран холдох болно. Оюу толгойн удаашрал нь бусад том төслүүдэд ч тээнэгэлзэх сэдлийг өгөх бөгөөд үр дүнд нь гадаадын шууд хөрөнгө оруулалт гээчийг бид хэсэгтээ мартаж, бүсээ чангалан, шүдээ зуух шаардлага гарна.

1

Сонгууль ойртох, эдийн засаг доройтон, иргэд ядуурахын хэрээр улс төр дэхь хараал, зүхэл чангарч эцэст нь сонгогчид бүгдээс нь залхах магадлал одооноос харагдаж эхэллээ. “Унагаж аваад жаргаах” үлгэрт итгэх иргэн одоо монголд үлдээгүй. Бусдаас хариуцлага нэхэн сүржигнэх, сайдын хэнээтэн өөрт нь хариуцлага үүрүүлэхийн цагт өмнөхөөсөө ялгарахгүй гэдэг тодорхой.

1

Нэгийг нөгөөгөөр нь солиод, талцаж унагалцаад хэн ч,  юу ч хожихгүй нь. Тэрэнд орвол нэгдэж нийлж аваад, энэ өвлийг бултаараа зутрал багатай давсан нь өлзийтэй болжээ. Бодогтун !

1

Г.Мөнгөнчимэг Австрали, Queensland-ын  Их сургуулийн магистрант

1

Эх сурвалж: Үндэсний тойм сэтгүүл №245

 
Shuud.mn
Сонин хачин
jjjj:
an-g buu songo
2014-11-04
jjjj:
an-g buu songo
2014-11-04
jjjj:
an-g buu songo
2014-11-04
jjjj:
an-g buu songo
2014-11-04
jjjj:
an-g buu songo
2014-11-04
sddd:
еренхийлегчийн засаглалтай болъе.
2014-10-28
jjjj:
еренхийлегчийн засаглалтай болъе. хэтэрхий ардчилал монголд тохирохгуйг 22 жил туршиж узлээ. монгол маягийн ардчилал яагаад байж болдоггуй юм бол
2014-10-26
зочин:
өөрчлөх нь зөв шүү, ерөнхий сайд хувийн эрх ашиг их хөөж байна янз бүрийн хууль зөрчсөн үйлдэл их хийж байна, ийм засаглалтай байж бид эх орноо хөгжүүлнэ гэж яриад яах юм.
2014-10-26
zaza:
altanhuyg oyundari argaa barj baina ta ene met hunii ner barij yum bich ee bolio.
2014-10-25
ganbaatar.d:
sain, medlegtei medeelelee zuv ugdug. mongoliin tulee zurhtei zuv humuus mongoliin toriig heden jil bariasaa irgedee sonsosoosoi ehelsenee ahiulaasai
2014-10-25
zochin:
zasag torig tseverleh heregtei zasgin gazar ogtsoroo.uunig lhuch bna daa
2014-10-25
zochin:
altanhuyag ajlaa hiij medehgui,chadahgi ,yadaj ediin shunaltai hun bololtopi.
2014-10-25
irgen:
mungunchimeg genuu bas l zahialgaar bichij baih shibdee. chamaig magistir geheer mundag hun bichij gej chamaig dagna gej bodson yum baihdaa. mongoloor duuren baabar baihad chi iluu boljee.
2014-10-25
hayamral:
altanhuyag shig noli menejmenttei huneer erunhii saidaar bailgaad baij bolohgui eee ediin zasagt suirel bolno
2014-10-25
pgombo:
bi man-g demudeg l dee. altanhuyag bj bval l uls turiin utgara busad namd ashigtai. gehdee uls ornii erh ashig gej bn. tegeheer altanhuyagaas arai deer hun garch irvel uls hugjij shudarga yos togtoh bh.
2014-10-25
pgombo:
bi man-g demudeg l dee. altanhuyag bj bval l uls turiin utgara busad namd ashigtai. gehdee uls ornii erh ashig gej bn. tegeheer altanhuyagaas arai deer hun garch irvel uls hugjij shudarga yos togtoh bh.
2014-10-25
zaluu:
kkk yasan aagii ah zahialaa yu kkkk elgiin yum bichihiin ulam ih idehiig ni boliulj baina
2014-10-25
muum:
mungunchimeg muumuu unjuul za
2014-10-25
muum:
mungunchimeg muumuu unjuul za
2014-10-25
зочин:
магистр хамгаалах гэж байгаа хүн уул нь хуулиа сайн уншчихмаар л байгаа юм даа. legalinfo.mn гээд сайт бий. түүн дотор төсвийг хэдний дотор батлах ёстойг заачихсан байгаа. батлаагүй бол тарах тухай ч байхгүйг харж болно. магистр хзн зөв мэдээлэлтэй байх нь хамгийн чухал шүү.
2014-10-25
zochin:
altanhuyg odoo bolnoo araichdee teg -g ingej bolohgui dee
2014-10-24
zochin:
altanhuyg odoo bolnoo araichdee teg -g ingej bolohgui dee
2014-10-24
болд:
давхар дээлтэй даарахгүй засрахгүй хулгайч нар
2014-10-24
setgel:
юу ч хийж чаддагvй хоосон ярисан монгол
2014-10-24
ард тумэн:
энэ амарсанааг ажлаас нь халаачээ,арай ч дээ
2014-10-24
oooo:
ta nar songoltoo hiihdee aldsan, daraagiin songuuliig mash nuhatstai hunee tanij bj hiih heregtei,ah iig l bish shuu
2014-10-24
56485:
avstralid suraaaad suraaad mongoliiin hursun deeeer soyoolohgui yum bna daa mungunchimegee
2014-10-24
muu maanag mungun chimeg :
muu mal mini bitgii tenegt turiin hunii uhaan bhgui deerees ni denduu yalzarsan ene baliar yumnuudiig zailuulahgui yahiin turiin hun neg aldaa gargahad yu boloh bilee tegehed ed nar alham tutamdaa gai tarij tenegtej bna neg l ih zam barilaa gene 23 terbumaar 5km zam taviad yahiin tolgoigui tur ene bishuu ene hund hymraltai ued 23 ter bumaar tur jijig aan uudees hudaldan avalt hiisen bol heden ail hooltoi honoh vee muu malaaa
2014-10-24
muu maanag mungun chimeg :
muu mal mini bitgii tenegt turiin hunii uhaan bhgui deerees ni denduu yalzarsan ene baliar yumnuudiig zailuulahgui yahiin turiin hun neg aldaa gargahad yu boloh bilee tegehed ed nar alham tutamdaa gai tarij tenegtej bna neg l ih zam barilaa gene 23 terbumaar 5km zam taviad yahiin tolgoigui tur ene bishuu ene hund hymraltai ued 23 ter bumaar tur jijig aan uudees hudaldan avalt hiisen bol heden ail hooltoi honoh vee muu malaaa
2014-10-24
tanil:
muu ulger uzuulj bgaa humuusiig solih ni zuv
2014-10-24
хмм :
ямар нөхдөөр толгойгоо хийж байгаагаа сайн харж байна
2014-10-24
батаа:
худалч ерөнхий сайдтай байхаар огт сайдгүй байсан нь дээр. ер нь ерөнхий огцорхоор тогтвортой байдал алдагдана гэдэг нь шоу. дэд сайд нар, бусад олон дарга нар бий. ер нь бүс сайд нарыг халж, дэд сайд нарт нь ажлыг нь өгчихөд ард түмэн яаж хохирох бэ. харин нэг хүний тусгай хангамж алга болно. ерөнхий сайдын албыг шадар нь авахад л болно.
2014-10-24
baagii:
zasag unagahiig ard tumen ogt husehgui bgaa. harin said boloh don shuglesen ooroosoo oor yu ch bodoj chadahaa baichihsan ot horhoinuud l uuniig huseh baih
2014-10-24
зочин 120:
улааны улыг долоож гарч ирсэн гаалийн өвчтэй сезотой нь мэдэгдэхгүй этгээдүүд зэрэглээгээр өндөр албан тушаалд ямар ч шалгуургүй гарч ирээд төрийн албыг нурааж өгч б.а.. улаан бол гаальд цус ойртуулсан баатарыг шоронд оруулаад өөрөө үлдсэн одоо нэг толгойгүй нөхөр ганбат гэж орос хэийн багш дуракийг тавьчихаад гаалийг балалсан.. эдгээр хүмүүс хурдан зайлвал гаалийхан нэг нуруу нь тэнийнэ дээ..
2014-10-24
showchin:
batuul odoo bolio. showchin
2014-10-24
* sh:
* ene odnoo den be. altanxuyagiin nuts i‘d you,
2014-10-24
шинэ ерөнхий сайд:
хотын дарга батүүл гуай ерөнхий сайд болохоор саналаа өгсөн гэнээ зарим гишүүд дэмжиж байгаа гэнээ .
2014-10-24
чаддаг нь хэрэгтэй.:
төр гэдэг чинь хүн.мэдлэг боловсролтой ч монголоо гэсэн сэтгэлгүй худал ярьдаг муу хүн төрд гарвал улс орон үл хөгжинө.жишээ нь алтанхуяг гэж энэ хүн.хуулиа зөрчдөг,албан тушаалын төлөө үхэн хатан тэмцдэг.иим ерөнхии сайдтай засгиин газар 100 жил төр баривч ард түмэн биднии амьдрал дээшлэхгүй.тэгэхээр солих хэрэгтэй.2016 онд бид ан,ман гэж туйлшрахгүй зөв хүнээ сонгох хэрэгтэй.ард түмэн биднээр олон жил тоглож байна дааа.
2014-10-24
дашка:
хямд оруулж ирсэн эмээ шаглаж зарна гэхээр хямдруулж зарвал зүгээр байна гурван хүн тутмын нэг элэгний өвчтэй байгааг мэдэж байна уу эрхэм эрүүл мэндийн сайд нараа
2014-10-24
мөнгөнчимэгт:
чам шиг хоосон толгойтой магистерууд,докторууд юу ч ойлгохгүй байна. адаглаад дан дээлтэй сайд нарыг уих шүүсийг нь шахаж ажилдаг болно ш дээ. одоо ихэнхи сайд нь уих гишүүн учраас намынхаа бүлгийн нөхдүүдийг найраад хариуцлага гэдэг юмнаас бултаж зугтсан сандал ширээтэйгээ үхэн хатан зууралдаад огцорох ч үгүй лүд болсон юмнууд байна.хууль зүйн сайд тэмбүүжинг хар насанд хүрээгүй хүүхдийг * самуунд уруу татсан, хууль зөрчиж ерөнхий сайдтайгаа 2-уулаа хоригдож байгаа сэжигтэн этгээдтэй уулзаж үгсэн тохирсоныхоо төлөө огцорох байтал нүдний булай царайлаад сууж л байдаг ийм байж болохгүй ээ.
2014-10-24
иргэн:
мөнгөнчимэг ээ, япон энэ хугацаанд хэдэн ерөнхий сайдтай байж вэ? жишээ аваад байгаа англи, германы ерөнхий сайдуудын охин, хүргэн, хамаатан, туслах, зөвлөхүүд нь баахан авилгалын хэрэгт холбогдоод байсан уу, тэгэхэд нь байлгаад л байсан уу? паунд, евро, маркын ханш 2 жилд 40-60% суларсан уу, эдийн засгийн өсөлтөө 3 дахин бууруулж байсан уу? чи австралид засгийн тэтгэлгээр магистр хийж байгаа бол асуудлыг жаахан олон талаас нь харж, судалгаатай юм бич. эсвэл улстөржилгүй зүгээр жаахан юм сурахыг бод
2014-10-24
zochin:
altan huyagiig yaj ch bodson solih heregrei uur hvn bolbol yadaj hudlaa yariad bhgvibas arai baga baga ldne arai dendvv!! yaran sandaran horih deer ochiod gansvhtei mashinii kabind uulzaad bhdaa yahav daa harin odoo huurhii vheh gej bhad ni yagaad ergehgvi bna ? hangalttai tohirch dee
2014-10-24
ja ja:
ene nuhur ireed zg t ajild oroh um.
2014-10-24
zochin:
altaharin h hyagiig soliwol byyr byyr doloo dahih dahin dordono
2014-10-24
эмэгтэй:
агүй л байна ш дээ
2014-10-24
zochin:
colioheeeeeeeeeeeeeee naad mulguu malaa
2014-10-24
эмэгтэй:
солиод ч нэмэргүй, бүгд л амиа бодсон, ёс зүйгүй, суурь боловсрол, хүмүүжлийн доголдолтой, дотоод соёлгүй хүмүүс шүү дээ. гэхдээ улс орноо ийм доош нь оруулснаа харсаар байж, ичих нүүр, ухамсраараа өөрөө л огцрох зүрх зоригтой баймаар юм даа гэхдээ солих л хэрэгтэй, японыг хар даа сайдууд нь ичих нүүртэй, солиод япон улс мууда
2014-10-24
ганхуяг:
ерөнхий сайдыг солих нь зөв. засгийг тогтвортой байлгах нэрийн дор улс орныгь хүн ардыг туйлдуулж болохгүй. засаг тогтвортой байх ёстой гэсэн худлаа мэдээлэлийг хэвлэлээр ярих нь алтанхуягийн засгийн газар байж байвал ганцхан би л хоолноосоо салахгүй гэсэн бодолтой хүтүүс алтанхуягийн заавраар хийж байгаа
2014-10-24
кккк:
алтанхуягыг огцруулснаар монголын засгийн газар цэвэрлэгдэнэ. иймхэн юм ойлгохгүй мулгуунууд байвал өөртөө харамсана биз. хууль биелүүлэхгүй гэж уих-ын танхимд хэлж байдаг мулгуу аль оронд байдаг юм бэ? өндөг бол тансаг хэрэглээ ч гэх шиг. яг солиотой хүн л иймэрхүү юм ярина
2014-10-24
өндөр болгох:
15-35 насныханд зориулсан өндөр болгох нууц номыг интерном, голдэн бүүк, аз хур, алтантөгрөг, мажестик, мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай_. үнэ: 22 000₮
2014-10-24
zochin :
chi naanaasaa said boloh hun olood ireech
2014-10-24
mongol:
ene zg-iig solih ni hamgiin zuv shiidel, mungunchimegee. yagaad gevel bidnii nen terguunii zorilt bol odoo bol ediin zasgiin usult bish bolloo. harin ediin zasgiin unaltiig zogsooh bolloo. recession-ii ued herheb ajillah tactic strategy-tai shine tanhim burduuleh ni odoo tuiliin chuhal bna. ternees bish odoogiin uih-iin gishuudees burdsen hyanaltgui zg bol uuniig hiih bolomj baihgui. chi uq-d surdag yum bol library-gaasaa sain sudal. chi henii daalgavaraar iim zuil bichij bgaagaa sain bodogtun! lav l ard tumnii yazguur erh ashgiin uudnees bish gedeg ni todorhoi bna.
2014-10-24
зочин:
удвал сайдын ярьсаныг сонсоцгоо, их хурлын чуулган дээр,,,,,,, *c-virus* н эмний үнийг 900 $ доллараар зарах гэж байсаныг дэд сайд амарсанаа гэгч луйварчин 1800 $ р зарахаар завдаж байгаа гэсэн байна, энэ ан-ын засгийн газрын ерөнхий сайдаасаа эхлээд бүгд улаандаа гарсан хулгайчууд юм аа, хууль дүрэмийг яаж ингэж уландаа гишгэж байна аа, энэ луйварчинг яамнаас холдуулаач ээээээээээээээээээээээ, 16 онд ан-ыг сонгож үнэхээр болохгүй юм байна аа
2014-10-24
зочин:
удвал сайдын ярьсаныг сонсоцгоо, их хурлын чуулган дээр,,,,,,, *c-virus* н эмний үнийг 900 $ доллараар зарах гэж байсаныг дэд сайд амарсанаа гэгч луйварчин 1800 $ р зарахаар завдаж байгаа гэсэн байна, энэ ан-ын засгийн газрын ерөнхий сайдаасаа эхлээд бүгд улаандаа гарсан хулгайчууд юм аа, хууль дүрэмийг яаж ингэж уландаа гишгэж байна аа, энэ луйварчинг яамнаас холдуулаач ээээээээээээээээээээээ, 16 онд ан-ыг сонгож үнэхээр болохгүй юм байна аа
2014-10-24
зочин:
удвал сайдын ярьсаныг сонсоцгоо, их хурлын чуулган дээр,,,,,,, *c-virus* н эмний үнийг 900 $ доллараар зарах гэж байсаныг дэд сайд амарсанаа гэгч луйварчин 1800 $ р зарахаар завдаж байгаа гэсэн байна, энэ ан-ын засгийн газрын ерөнхий сайдаасаа эхлээд бүгд улаандаа гарсан хулгайчууд юм аа, хууль дүрэмийг яаж ингэж уландаа гишгэж байна аа, энэ луйварчинг яамнаас холдуулаач ээээээээээээээээээээээ, 16 онд ан-ыг сонгож үнэхээр болохгүй юм байна аа
2014-10-24
зочин:
унагаж аваад жаргахгүй ч, ийм ёс зүйгүй, би л ерөнхий сайд байвал тэр ард түмэн ямар хамаа байна, миний амьдрал, ах дүү, хүргэн, охины амьдрал сайн байвал, тэр улсын мөнгөнөөс угаах, луйвардах нь асуудал биш, алтанхуягийг дэмжиж байвал ямар ч нам нь хамаагүй гэх байдлаар явж байгаа хүнийг одоо тэгээд толгойг нь илээд дуртай зүйлээ хий гээд суугаад байх нь бас л болохгүй л байна даа. мөнгөнчимэг охин минь
2014-10-24
зочин:
улс орон даяараа ил.тод хулгай үүрлэчихлээ.нийтээр хийсэн муу үйлийн үр маш их хугацаа том үйлийг хамарч илэрдэг гэсэн. бидний үр ач нарын үед илэрч их зовоох байх шүү.татвар тарифийн буруу бодлогыг засч хүн бүхэн шударгаар төлөх боломжтой татварыг боловсруулж өгөөчээ.жнь.татвар дээр маш их мөнгө хулгайлагдаж олон хүн зэрэг нүгэл хийж бн.мөнгө нь ч улсын төсөвт бүрэн орохгүй.худлаа татвар тарифийн бодлогыг хурдан засахгүй бол бид өөдлөхгүй болоод бн.
2014-10-24