Обама Австралиас тусламж хүсэв
2014-10-24

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Австралийн Ерөнхий сайд Тони Эбботтой утсаар ярилцсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

.

Обама Баруун Африкийн орнуудад хурдацтай тархаж буй эбола вирусыг зогсооход Австрали улсыг оролцохыг хүссэн байна. Тэд ойролцоогоор 50 минут орчим ярилцсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэй Карней мэдэгдэв.

.

Эббот Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авч Либери улс руу 100 эмч, сувилагчаа илгээхээр болсон байна. Австралийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэнээр “Либери улсад 25 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэх эмч, сувилагчийн эхний ээлж маргааш эх орноосоо явахаар болсон” гэжээ. ДЭМБ-ын захирал Маргарет Чан “2014 оны аравдугаар сарын 23-ны байдлаар эбола вирусээр 4901 хүн амиа алдаж, 9900 хүн халдвар авсан” гэж блогтоо бичсэн байна.

:

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин