Өвөрхангайд дулааны станц барина
2014-10-27

Эрчим хүчний зохицуулах хорооноос “Эх голомтын элч ” ХХК, “Энерготех сервис” ХХК-д эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг тус бүрт нь гурван жилийн хугацаатай олгожээ. “Эх голомтын элч” ХХК нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд 35мВт-ын хүчин чадалтай дулааны станц барих аж. Харин “Энерготех сервис” ХХК нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод мөн хэмжээний хүчин чадалтай дулааны станцыг барьж байгуулах юм байна. Өвөрхангай аймгийн хувьд халаалтын улиралд агаарын бохирдол ихэсдэг учир “Энерготех сервис” ХХК утаа ялгаруулалт багатай сүүлийн үеийн технологиор хийгдсэн зуух сонгон суурилуулах аж.

а

В.Бат
Shuud.mn
Сонин хачин