Маргааш автобус 200 төгрөгөөр үйлчилнэ
2014-10-28

Маргааш нийслэлийн 375 жилийн ойн өдөр. Энэ өдөр "Их хотын хямдрал" нэртэй нэгдсэн арга хэмжээ болох юм. Энэ хүрээнд "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-аас иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ. Маргааш 13:30-17:00 цагийн хооронд тролейбус үнэгүй, Нэгдүгээр паркийн /хуучнаар автобус-1/ хөх алаг автобус том хүнд 200 төгрөг, хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх аж.

х

Мөн энэ өдөр үндэсний томоохон үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуй нэгжүүд оролцож, 20-50 хувийн хямдралтай, урамшуулалтай, бэлэгтэй худалдаа явуулна. Тухайлбал:  “Дархан нэхий” ХК -50 хувь, “Буян” ХХК өөрийн үйлвэрийн 100 нэр төрлийн барааг -50 хувь, “BEST SHOES” ХХК -50 хувь, “Эксклюзив” ХХК бүх бараандаа -50 хувь, “Саян-Уул” ХХК мах махан бүтээгдэхүүндээ 20 хувь, “Талх чихэр”, “Өгөөж чихэр боов”, Транс трейд”, “Мах-Импекс”, “Очир дагинас”, “MCS кока кола” ХХК, “Миш маш” ХХК, “Тесо” корпораци, “Сүү”, “Алтантариа” ХХК, “НВЦ” ХХК-иуд Нийслэлийнхээ төрсөн өдрийн баяраар иргэддээ хямдрал, бэлэгтэй худалдаагаар үйлчлэх юм.  Мөн өөрийн байрандаа Боса худалдааны төв 50 хувь, Үсчин,гоо сайхны газрууд  хямдралтай тарифаар иргэдэд үйлчилнэ.

ө

В.Бат
Shuud.mn
Сонин хачин
hotiin darga:
amarnaa. buh niiteeree amartsgaa uutsgaa
2014-10-28
asuult:
hedees heden tsagiin hoorond vrgeljleh ym bol
2014-10-28
eo eo:
garchigiig ni haraad l altanhuyagiin yavuulgui zali mehiin ni yavuulgui hudlaa yaridag ni yum bolov gej bodloo sh dee. ene ni zovhon niisliin oin odroor neg l odor uilchleh yum baina tiim uu
2014-10-28
eo eo:
garchigiig ni haraad l altanhuyagiin yavuulgui zali mehiin ni yavuulgui hudlaa yaridag ni yum bolov gej bodloo sh dee. ene ni zovhon niisliin oin odroor neg l odor uilchleh yum baina tiim uu
2014-10-28
sochi:
giiguulj de
2014-10-28
шууд.мн:
амрахгүй ээ. тийм шийдвэр гараагүй.
2014-10-28
мики:
бүх нийтээр амрах юм уу
2014-10-28
мики:
бүх нийтээр амрах юм уу
2014-10-28