Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шинэ жил боллоо
2011-12-22

Нийслэлийн нийгмийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлах “Тулах цэг” сүлд модны наадмыг зохион байгууллаа. Наадмыг Хүүхдийн төлөө  “Амьдрах ухаан”  төв,” Тулах цэг” сан зэргийн төрийн бус байгууллагын хамт олон жил бүр ивээн тэтгэн зохион байгуулдаг  юм байна. Хүүхдийн төлөө  “Амьдрах ухаан”  төвийн салбар нэгж  болох “Амьдрах ухаан” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч хүүхдүүд,  Баянгол, Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн эмзэг давхрагын хүүхдүүдээс энэхүү сүлд модны наадамдаа урилгаар оролцуулдаг уламжлалт тогтсон аж.

Урьд жилүүдэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шинэ жил хэмээн хийдэг байсан харин энэ жилээс нэрээ өөрчлөж “Тулах цэг” сүлд модны наадмаа хийж,  ирсэн зочин хүүхдүүд нь  урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр,  шинэ оны  гарын бэлгийг  өвлийн өвгөн аавын гараас авч  баяр хөөрөөр дүүрэн байж.

Жирийн хүүхэд багачуудын адил  тус төвийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хүүхэд багачууд  тоглон наадаж, нэг өдрийг хамтдаа инээд баяр хөөр, дуу, бүжиг наадмын дунд  цэнгэл жаргал, хөөр баяр дүүрэн байлгахыг хүсэж бид  ялгаж үзэх ямар ч зүйл байхгүй адилхан хүүхдүүд  гэсэн итгэл сэтгэлийг бэлэглэн, ирээдүйд олон сайхан хүсэл тэмүүлэлтэйгээр амьдрах тулах цэг нь  болох энэхүү сүлд модны наадам  өндөр ач холбогдол өгчээ. Энэ өдрөөс хойш нийгмийн эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг нэр томъёоноос салж  нэг ертөнцөд нэг  амьдралтай,  нэг хүсэл тэмүүлэлтэй хүүхэд, багачууд гэдгийг л онцлон тэмдэглэж, цаашид ч энэ нэрийг олон давтан хэлэхгүй байхыг хүсэж байгаа талаараа  зохион байгуулагчдын  зүгээс онцлон ярьж байлаа.

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
JH9cOX , [url=http://hpyjiagahxdo.com/]hpyjiagahxdo[/url], [link=http://qbojgakxevbd.com/]qbojgakxevbd[/link], http://zjbzkczwyhuv.com/
2012-01-02
At last! Sonemoe with the insight to solve the problem!
2011-12-31