Сноудены амьдралаар кино хийжээ
АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын экс ажилтан Эдвард Сноудены амьдралаар баримтат кино хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 120 минут үргэлжлэх “Citizen Four” хэмээх баримтат кино ирэх сарын 15-нд нээлтээ хийх гэнэ. Кино зохиолыг Лаура Потирас бичсэн бол найруулагч Стевен Содерберг найруулжээ.
1
Энэхүү уран бүтээлд “Сноуден ямар шалтгаанаар улсын нууцын зэрэглэлтэй материал хулгайлсан. Орост орогнох болсон шалтгаан” зэрэг гарах гэнэ. Кино багийнхан өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Сноудентай уулзаж, ОХУ-д зарим зураг авалтаа хийсэн байна. Энэ сарын 10-нд тус киноны эхний трейлер цацагдсан юм. Харин АНУ-ын Засгийн газар энэхүү киног хууль бус хэмээн мэдэгдэж, нийтэд үзүүлэхийг хориглосон байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ