Могод суманд галзуу өвчин гарчээ
2014-10-30

Булган аймгийн Могод суманд галзуу өвчин гарсан тухай МХЕГ-аас мэдээлэв. Тус сумын “Агт” багийн малчин Б.Доржравдангийн хотонд бяруу галзуурсаныг устган ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.

ө

Өвчний голомт орчимд 365 мал байгаа ба Аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар өвчний голомтын ойролцоох айл өрхийн хүн, малын судалгааг гаргаж, малаа байнгын хариулга маллагаатай байлгах, өвчний сэжиг илэрсэн тохиолдолд холбогдох газруудад хандах зэрэг зөвлөгөө өгч ажиллажээ.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин