Манхэттэн дүүрэгт аймшигт хэрэг гарчээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн Лонг Айландын Фармингдэйл цогцолборын өмнөх талбайд нэг эмэгтэйн толгойг тасадсан аймшигт хэрэг гарчээ. Хохирогч 61 настай Патрик Салабриа гэх эмэгтэй байжээ. Гэмт этгээд 30 гаруй насны эрэгтэй хохирогчийн толгойг тасдаж, гудамжинд орхиод галт тэрэгний урдуур үсэрч амиа хорлосон гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийнхан амиа хорлосон алуурчны цогцсыг хэргийн газраас 800 метрийн зайд орших Бетпэйжийн галт тэрэгний буудлаас олсон байна. Гэрчүүдийн мэдээлсэнээр “Гэмт этгээд амиа алдсан эмэгтэйн өргөмөл хүү байсан” гэжээ.
ө
Дээрх хэргийн дараа Нью-Йорк хотын захирагч Билл де Бласио түгшүүр зарлаж, Манхэттэн дүүрэгт хөл хорио тогтоосон байна.
р
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ