Халдварын тархалт буурч байна гэв
2014-11-02

Баруун Африкийн орнуудад дэгдсэн эбола вирусээр 14 мянган хүн халдвар авсан тухай ДЭМБ-ын захирал Маргарет Чан мэдэгдлээ. Халдвар авсан иргэдийн ихэнх нь Либери, Сьерра-Леон улсад бүртгэлтэй байгаа аж. ДЭМБ-ын гүйцэтгэх захирал Брюс Айлуорд “Ройтерс” агентлагт ярихдаа “Гвиней улсад эбола вирусын халдвар тархах явдал удаашрах хандлагатай байна. Тус улсад нэг хоногт 20 хүн шинээр халдвар авч, 7-10 хүн амиа алддаг байсан. Тэгвэл тус улсын Эрүүл мэндийн яамнаас уламжилж буйгаар дээрх тоо хоёр дахин багассан гэж мэдэгдсэн. Энэхүү мэдээллийг АНУ-ын Эбола вирустэй тэмцэх албанаас хүртэл баталж буй” гэжээ.

1

Либери улсад 6535 хүн, Сьерра-Леоне улсад 5235, Гвинейд 1906 хүн тус тус амиа алдсан байна. Өнгөрсөн сард Мали, Испани, Америкт эбола бүртгэгдсэн билээ. Эболагаас болж Мали улс хилээ хаасан бол Испани, Америк эбола дэгдсэн орнуудаас жуулчин хүлээн авахаас татгалзаж, зарим мужид хөл хорио тогтоосон юм. Мөн өнгөрсөн сарын дундуур эбола дэгдсэн Сенегал, Нигери улс халдваргүй улсын тоонд багтах болжээ. Эболагийн улмаас Сенегал улс хоёр, Нигери долоон иргэнээ алдсан билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
1 миллиард доллар ш дээ
2014-11-03
ганн:
туршилт нь амжилттай болсон юм чинь урьдчилж бэлтгэсэн вакцинаа гаргаж эхлэхгүй яах вэ дээ. харин туршилтын зорилго нь юунд байв гэдэг л сонин доо.
2014-11-02