Малалагаас тусламж хүсэв
2014-11-02

Ардчиллын төлөө тэмцэж буй Хонконгийн оюутнууд Хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энхтайвны шагналтан Малала Юсуфзайгаас тусламж хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус хөдөлгөөнийг тэргүүлж буй Хонконгийн их сургуулийн оюутан Жосеф Хон “ВВС” агентлагт “Малала бидэнд туслаач. Бидний дуу хоолойг НҮБ-ын удирдлагуудад хүргэхэд туслаач. Сонгуулийн нээлттэй эрх, хөрөнгөтэй улсын сүүдрээс гарахын тулд оюутан, залуус нэгдэж буй ч бидний дуу хоолой Хонконгоос цааш гарахгүй байна. Ардчиллын төлөө тэмцэж буй бидэнд туслалцаа үзүүлэхийг хүсч байна” гэж ярьжээ.

1

Оюутнуудыг төлөөллийг өчигдөр Бээжингийн удирдлагууд хүлээн авах ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар уулзалтаа хойшлуулсан байна. Бээжингийн талаас уулзалтаа цуцалсан шалтгаанаа “Оюутнууд хэтэрхий их зүйлийг шаардаж байна. Бид тэдний шаардлагыг хүлээн авах боломжгүй” гэж тайлбарлажээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
umhii hyataduud:
huleej avah l bolno doo, davartsan umhii hyataduud...
2014-11-02