Туулын усыг ашиглах боломжгүй болжээ
2014-11-04

НМХГ-аас Улаанбаатар хотын иргэдийн ундны эх үүсвэр Туул голын усны бохирдлын түвшинг тогтоож, бохирдлын шалтгаан нөхцлийг тодруулсан байна. Туул голын ус нь дээд хэсгээр Гадаргын усны цэврийн ангиллын нормоор бага бохирдолттой байгаа аж. Харин хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлүүлж буй Сонгинын гүүрнээс эхэлж, эрс бохирдож, тавдугаар зэргийн буюу их бохирдолттой ангилалд хамрагдаж байна. Энэ ангилалд хамрагдсан усыг унд, ахуй, үйлдвэрлэл гээд аль ч төрөлд ашиглах боломжгүй байдаг гэж НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Пүрэвжамц ярьж байна.

s

Туул голын сав газар нь  таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км.кв талбайг эзэлдэг. Уг сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь хамрагддаг гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл Улаанбаатар хотын иргэдийг угааж, ундаалж урсаж буй энэ хэсэг хамгийн ихээр бохирджээ. Энэ нь голыг бохирдуулах эх үүсвэрийн тоо хэмжээ нийслэлд жилээс жилд нэмэгдэж буйтай холбоотой. Хүний буруутай үйл ажиллагаанаас болж, бохирдол нь нэмэгдэж буй Туул голын усны өөрөө цэвэрших үзэгдэл буурч жил ирэх тусам буурч, бохирдсон ус хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрснийг мэргэжлийн байгууллагаас тогтоожээ.

a

НМХГ-аас Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгдсэн бохир уснаас дээж авч лабораторид шинжлүүлэхэд химийн хэрэгцээт  хүчилтөрөгчийн хэмжээ 1.1-12.6 дахин их, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн хэмжээ 3.2-9.8 дахин их гарсан байна. Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд умбуур бодисын хэмжээ 1.2-6.84 дахин их, аммиакийн хэмжээ 2-3.75 дахин их гарсан нь усны чанар, хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны ерөнхий шаардлагыг /МNS 4943:2011/ хангахгүй байгаа аж. Түүнчлэн бохир усны цэвэрлэгээний түвшин 61-90 хувьтай байгаа нь цэвэрлэх байгууламжуудын ачаалал их, техник, технологийн хоцрогдлоос шалгаалж буй гэнэ.

a

Төв цэвэрлэх байгууламж хоногт 150 м.куб усыг боловсруулах хүчин чадалтай боловч ачаалалтай үед 180-200 м.куб усыг цэвэршүүлж байгаа нь бохир усыг цэвэршүүлэх түвшинд нөлөөлж байгааг мэргэжилтэн онцолсон. Мөн тус байгууламжийн техник, технологитой холбоотой буюу 1969 онд ашиглалтад орсноос нь хойш засвар, шинэчлэлтийг өөр өөр улсын янз бүрийн техник, технологийг ашиглаж хийсэн нь багагүй нөлөө үзүүлдэг байна.

a

Шаардлага хангахгүй үйлдвэрийн ажиллагааг зогсоожээ

a

Өнгөрөгч онд арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн технологийн хаягдал усанд мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шинжилгээний үзүүлэлтээр химийн хэрэгцээт хүчилтөрөгч стандартын үзүүлэлтээс 1.5 дахин их, жинлэгдэгч бодис 1.04 дахин их, усны орчин 1.32 дахин их үзүүлэлттэй байжээ. Энэ онд хийсэн шалгалтаар химийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.37 дахин их, усны орчин 1.1 дахин их ба бусад үзүүлэлтүүд стандартын түвшинд байгаа аж. Харин ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн шинжилгээний дүнг стандарттай харьцуулж үзэхэд 2013 оны байдлаар химийн хэрэгцээт хүчилтөрөгч тогтоосон нормоос 8.5 дахин их, жинлэгдэгч бодис 23.9 дахин их, усны орчин 1.19 дахин их, сульфид 1.29 дахин их үзүүлэлттэй байсан бол 2014 оны шалгалтын дүнгээр химийн хэрэгцээт хүчилтөрөгч 11.9 дахин их, жинлэгдэгч бодис 5.03 дахин их, усны орчин 1.08 дахин их, сульфид 1.29 дахин их гарсан байна.

a

Мөн энэ онд хийгдсэн хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, нэмэлт тодотгод хийгдээгүй болон менежментийн төлөвлөгөөгүй ажилласан арьс шир боловсруулах “Содон цуурай”, “Их асар”, “Буурал гол” үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Түүнчлэн ноос ноолуур угаах “Уран нинж”, “Баянгонгор” үйлдвэрийн үйл ажиллагааг зөрлөө арилгах хүртэл улсын байцаагчийн актаар түр зогсоожээ.

a

Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг хотоос гаргахаар Монгол Улсын Их Хурлын 2013 оны 71 тоот тогтоол, НИТХИ-ийн 2014 оны 149 дүгээр тогтоол гаргаж “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит үйдвэрийн газрыг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар дээрх төслийн ТЭЗҮ-д 250 сая төгрөг, инженерийн шугам сүлжээний ажлын зургийг 500 сая төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэж суурьшлын бүсийн 214 га газарт хийгдэх усны эрэл хайгуулын ажлын даалгаварт өгөгдсөн зургаан цооногоос дөрвөн цооногийг гаргасан ба ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж буй аж.

a

Иймд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүд, авто угаалгын газар болон цэвэрлэх байгууламжуудад техник, технологийн шинэчлэл, шаардлагатай зохицуулалтуудыг хийхгүй бол нийслэлийн иргэдийн ундны эх үүсвэрт бүхэлд нь аюул нүүрлэх нь ээ.

a

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
hörsnii bohirdol ,gadarguugiin usiig mod but tarij tsevershuuleh arga l eko shuudee...
2019-06-09
irgen:
bid hichneen bodloo geed ch yahav dee zambaraagui udirdlaga bhgui deer ni hyatadiin bool boln tednees alham tutamd haraat bolsoor bna shuu dee
2019-06-09
irgen:
bid hichneen bodloo geed ch yahav dee zambaraagui udirdlaga bhgui deer ni hyatadiin bool boln tednees alham tutamd haraat bolsoor bna shuu dee
2019-06-09
ус агаар шиг амин чухал:
утаанбаатар утаа угаарт умбасаны дээр ундны ус нь дэндүү бохирдсон байна даа. яана даа. монгол хүн амин чухал зүйлээ ус агаартай зүйрлэдэгсэн. эрүүл амьд явах баталгаа байхгүй болгох нээ. бүгдээрээ 1-ийг бодох цаг болжээ. улаанбаатарчууд
2014-11-04
irgen:
bid hichneen bodloo geed ch yahav dee zambaraagui udirdlaga bhgui deer ni hyatadiin bool boln tednees alham tutamd haraat bolsoor bna shuu dee
irgen:
bid hichneen bodloo geed ch yahav dee zambaraagui udirdlaga bhgui deer ni hyatadiin bool boln tednees alham tutamd haraat bolsoor bna shuu dee