Ирээдүйн төлөө бизнесмэн залуус чуулна
2014-11-04

Улс орнууд дор бүрнээ эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдээ чинээлэг, сэтгэл хангалуун амьдруулах, үүний тулд шинэ ажлын байрыг бий болгож, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогыг үндэснийхээ хэмжээнд хэрэгжүүлж ирсэн. Хөгжингүй орнуудад 1990-ээд оны сүүлчээр энтрепренёршипыг дэмжих санаачлагууд хэрэгжүүлж эхэлсэн нь өдгөө дэлхийн ихэнх улсад эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гол хандлага болсон байна.

a

Монгол Улсад хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, энтрепренёрууд 90-ээд онд явагдсан улс нийгэм дэх өөрчлөлт, зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр үүссэн боломжуудыг ашиглан аж ахуйгаа байгуулж, компани болгон тордож ирсэн нь эдийн засгийн ачааны хүндийг үүрэгч томоохон салбар болжээ. Тэгвэл өдгөө манай улсад шинэ үеийн бизнес эрхлэгч, энтрепренёр залуусын шинэ давалгаа үүсч, залуус өөрийн бизнесийг нээж амжилтанд хүрэх гал эрмэлзэл дүүрэн болоод байна.

a

Энэхүү шинэ давалгааг мэдэрч, МУИС-ийн Бизнесийн сургууль, Хөдөлмөрийн Яам, Хөгжлийн Шийдэл, Стартап Монголиа байгууллагууд хамтран, МҮХАҮТ, Монголын Ажил Олгогч Эздийн Холбоо, ЖэйСиАй Монголиа байгууллагуудын дэмжлэгтэйгээр энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “Монголын энтрепренёруудын нэгдсэн чуулган 2014” ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

a

Тус чуулганаар Монголын эдийн засгийн хөгжлийн нэг чухал гарц болсон энтрепренёршипыг улс орондоо хөгжүүлэх үндэсний стратеги, хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох, гарааны бизнесүүдийн санхүүжилтийн механизмыг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцох аж Мөн энтрепренёршипын боловсролыг (сургалт, судалгаа) шинэ түвшинд гаргах, мэдлэг ойлголтыг түгээх, энэ чиглэлийн байгууллагуудын харилцаа холбоог сайжруулах зэрэг олон зорилтуудыг дэвшүүлж, шийдлийг хайх ажээ.

a

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
тавар:
http://www.youtube.com/watch?v=fxb0pjfamqw эндээс наад үгээ яаж зөв дууддагийг нь сонс доо! юманд сэтгэлээсээ ханд л даа. ийм хүмүүс ийм чухал арга хэмжээг зохион байгуулж байна гэж бодохоор л манай улсын ирээдүй хэцүү л харагдаж байна.
2014-11-04
тавар:
за арай ч дээ, ийм том арга хэмжээ хийж байж entrepreneur гэдэг үгээ зөв бичих хэрэгтэй ш дээ. хэдий бичлэг нь "entre" боловч "онтро" гэж уншигддаг үг ш дээ.
2014-11-04