Улсад 13 тэрбумын хохирол учруулсан гэв
2014-11-04

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдан, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих ангид хоригдож байсан Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх өнгөрөгч долоо хоногт батлан даалтад гарсан. Тэгвэл өнөөдөр АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгээр уг хэргийн оролцогчид болон болсон үйл явдлын талаар товч мэдээлэл хийсэн юм. Нийслэлийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор н.Баярбилэг, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр, АТГ-ын мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат нар оролцов.

ө

АТГ-аас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс уг хэргийг шалгаж эхэлсэн ба “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад их хэмжээний хохирол учруулсан асуудлаар 10 хүнийг сэжигтэн яллагдагчаар татан шалгаж байгаа аж. Тэднээс зургаан хүнийг мөрдөн байцаалтын шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас гурвынх нь  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан. Харин бусдынх нь таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авагдсан хэвээр байгаа аж.

ө

АТГ-ын газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлан комиссар Э.Амарбат уг хэргийн талаар дараах мэдээллийг өгсөн. “Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор анх 2012 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Багануур хувьцаат компани болон Эм Жи Эл Эс Би /MGLSB/ компаниудын хооронд нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Энэ компаниуд гэрээ байгуулахын өмнөх өдөр буюу 2012 оны 10 сарын 31-ний өдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, MGLSB компанид менежерээр ажиллаж байсан н.Тулга нар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байдаг. Тэд энэ санхүүжилтыг 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөө хүлээж авч, Багануур ХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу нүүрс авахаар болсон байна. Тээвэрлэх асуудлыг Улаанбаатар төмөр замтай тохирсон бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр MGLSB компанийн захирал н.Эрдэнэбулган гэрээ байгуулсан байдаг. Нүүрсийг Багануур ХК-аас авахдаа уг компаниар нүүрсийг шигшүүлэх, ангилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр эхнээсээ тохирч, хийлгэсэн. Нүүрсийг ангилж, шигшихтэй холбоотой нэлээн хэмжээний зардал гарсан ч уг зардлыг эхний ээлжинд 11 дүгээр сарын 1-нд байгуулсан гэрээний дагуу олгоогүй. Багануур ХК-д нүүрс шигшиж ангилсны улмаас түлшний зардалд 399.3 сая төгрөгийн, шигших, тоног төхөөрөмж түрээсэлсний зардалд 63.9 сая төгрөгийн хохирол учирсан байдаг. Гэрээний дагуу 1 тн нүүрсийг 27.500 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байдаг. Гэхдээ ажил гэрээний дагуу явагдаж байсан.

с

MGLSB нь 2010 онд Л.Гансүхийн том охинтой хамт аж ахуй нэгж үүсгэн байгуулж байсан Л.Гансүхийн найзын компани бөгөөд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан аж. Уг компанийн үйл ажиллагаа явуулах чиглэлд 2012 оны 10 дугаар сард нүүрсний жижиглэн худалдааны үйл ажиллагаа явуулна гэж нэмэлт оруулан, мөн үеэсээ эхлэн Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар ажиллаж байхад түүний туслах хийж байсан н.Эрдэнэбулган гэдэг хүнийг захирлаар томилуулсан байдаг байна. Гэвч явцын дунд компанийн захирал н.Эрдэнэбулган, Л.Гансүх нарын хооронд санхүү мөнгөний асуудал үүсч, цаашид уг компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулахад эргэлзээтэй нөхцөл байдал үүсчээ. Улмаар 2013 оны есдүгээр сарын 19-ны өдөр MGLSBD гэдэг аж ахуй нэгжийг шинээр байгуулан, захирлаар нь Л.Гансүхийг УИХ-ын гишүүн байхад туслах нь байсан н.Даваахүү гэгчийг томилжээ. Ингээд шинээр байгуулагдсан компани, Багануур ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулахад үнийн хувьд асуудал үүссэн ч Л.Гансүх нар өөрийн талд шийдэж чаджээ. Тодруулбал, хоёр компани 2013 оны есдүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулжээ. Үүнээс нь өмнө буюу 2013 оны наймдугаар сарын 8-ны өдөр Багануур ХК-ны ТУЗ хуралдаж, нүүрсийг 27500 төгрөгөөр нийлүүлэх нь ашиггүй юм байна. Тиймээс 1 тн нүүрсийг 39000 төгрөгөөр худалдъя гэсэн шийдвэр гаргаад байжээ. Гэтэл Л.Гансүх нар урьдын адил буюу 27500 төгрөгөөр 1 тн нүүрсийг худалдан авах гэрээ байгуулна хэмээн Багануур ХК-ийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захиралд нөлөөлөн өөрсдийнхөөр шийдүүлсэн байдаг аж.

б

MGLSB, MGLSBD гэх компаниудын менежерээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үе буюу 2010-2014 оны хугацаанд түүний зөвлөхийг хийж байсан н.Тулга ажиллаж байжээ. Мөн эдгээр аж ахуй нэгжийн санхүүг хариуцсан ерөнхий нягтлангаар Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин ажиллаж байсан гэнэ. Багануур ХК-аас хоёр гэрээний дагуу нийт 249 мянган тн нүүрсийг 6.8 тэрбум төгрөгөөр худалдаж авсан ба 2012-2014 онуудад эргүүлэн борлуулахдаа 19.9 тэрбум төгрөгөөр борлуулсан байдаг аж. Иргэдэд 1 тн нүүрсийг 80 мянган төгрөгөөр борлуулсан. Харин Багануур ХК шигших, ангилах ажлын зардал, нүүрсний жингийн зөрүүнээс алдагдал хүлээх болсон ба одоогийн байдлаар 2.8 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гараад буй.

ы

Энэ асуудалд Үндэсний аудитын газраас шалгалт хийж дүгнэлт гаргажээ. Мөн хэрэг АТГ-тай шалгагдаж буйтай холбоотойгоор шинжээч нарыг томилон ажиллуулсан байна. Анх Нүүрс хөтөлбөрийн ажлыг эхлүүлэх гэрээг байгуулахын өмнө MGLSB компани ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 1.5 тэрбум төгрөгийн зээл авч, санхүүжүүлсэн нь эхнээсээ төлбөрийн чадваргүй үйл ажиллагааг эхлэх боломжгүй байсан гэдгийг харуулж буй аж. Ажлын явцад 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-ын 204 тогтоол гарч Нүүрс хөтөлбөрийн ажлыг дэмжих, ажилчдын цалин хөлс бусад зардалд зориулж нийтдээ 854 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байдаг аж. Гэтэл  2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр MGLSB компаниас н.Даваахүү, санхүү хариуцаж байсан н.Мөнгөнтуяа нар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Эрчим хүчний яам болон бусад газруудад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилласны улмаас тус компани алдагдал хүлээж байна. Тиймээс бидэнд санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэсэн Л.Гансүхийн гарын үсэгтэй, хуурамч тайлан гаргаж хүргүүлсэн байна. Ингэснээр 2013 оны 9, 11 дүгээр сард  өмнө нь өгөх шийдвэр гаргасан ч олгогдоогүй байсан 854 сая төгрөгийг гаргуулж авчээ.

ы

Гэтэл Үндэсний аудитын газраас “854 сая төгрөгийг зориулалтын бусаар шаардлагагүй зүйлд зарцуулагдсан байна. Дээрх компаниуд нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд нийтдээ 4.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 963 сая төгрөгийн хөрөнгийг бэлтгэж авсан байна. Эдгээр хоёр аж ахуй нэгж хөтөлбөрийг хэрэгжүүлснээс алдагдалтай ажилласан гэж үзэх үндэслэлгүй. MGLSB 3.2 тэрбум, MGLSBD 1.6 тэрбумын ашигтай ажилласан байна” гэдэг дүгнэлтийг гаргасан ба энэ нь шинжээчийн дүгнэлтээр ч нотлогджээ.

б

Мөн уг хэрэгт холбогдолтойгоор нэр дурдагдаж буй хүмүүс дээрх аж ахуй нэгжүүдийн касс харилцах дансуудаас ихээхэн хэмжээний мөнгийг баримтгүйгээр авч ашигласан байх үндэслэл шалгалтын явцад давхар тогтоогдож байгаа гэнэ. Ингэснээр Л.Гансүх нарын 10 хүнийг Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад 13 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татан шалгаж буй юм байна.

б

Е сайд гэж хэн бэ

с

2014 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Төв аймаг дахь Урьдчилан хорих ангийн байранд Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржийн үлдээсэн мэдээлэл агуулсан баримтыг үндэслэн цагдаагийн байгууллагад шалгуулахаар болжээ. Өмгөөлөгч Ц.Баасандоржийн уг хэрэгтэй холбоотойгоор Багануур ХК-д хүсэлт гаргахаар бичсэн албан бичгийн ард хэргийн мөрдөн байцаалтад саад учруулах, төрийн өндөр албан тушалтны нэр барьж мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөөлөх гэсэн байж болох гараар бичсэн мэдээллүүд байгаа аж.

Тухайлбал, -Тулга эмнэлэгт гарсан өчигдөр

-А-тай уулзсан. Өлсгөлөн зарласан нь дээр гэж байгаа. Өлсгөлөн зарлаад хэд хонуулаад эмнэлэгт гаргана гэж ярьсан. Миний бодлоор нэлээн удах байх.

-Нөгөө талд нь:

-Нэгдэх өдрийн орой эрт Е сайдтай уулзаад өлсгөлөн зарлуулж байгаад эмнэлэгт гаргаж авъя гэж ярилцсан.

-Өчигдөр өнөөдөр хоёр мэдээлэл маш их цацагдсан

гэсэн бичгийг гараар бичсэнийг хурлын үеэр хэвлэлийнхэнд харуулсан. Уг мэдээллийг хэн бичсэн, ямар зорилготой байсан Е сайд гэж хэн болох зэргийг тодруулахаар СБД-ийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгсөн тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр мэдээлсэн. Энэ үеэр мөн уг хэргийн мөрдөн байцаалт хуулийн дагуу явж буйг онцолж байв.

ы

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
khuts:
gansuh murdund enhbayr shig bolvol ter chigtee uheh bh . harvaas ilt idej uusan bdag. urd ni gishuun said bsan gej bodhoor ymar * nar ni oilgomjtoi. buudaj al
2014-11-05
lavlahmn:
ideechin uugaachinuud yavsan ni deeree!
2014-11-05
zochin:
undur tsalintai huulichid hinaltiin baiguullaga atg zereg baiguullagiin buruu sh dee.tuhai bur ni hinaad shalgaad tuluuleed yallaad yavdag bol tolgoitoi buhen ni terbum terbumaar ni idehgui sh dee.odoo ch ta nar yallaj chadah uu
2014-11-05
зочин:
атг сайн ажиллаж байна, зөв, манай улсын бүх салбарт төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон ийм луйвар байгаа, иймээс авилгал цэцэглээд, ард иргэд ядуураад, улс орон хөгжихгүй, бүх л муу юмны үндэс энэ ш дээ, заавал шоронд нь явуулаарай.
2014-11-05
gelgee:
e said altanhuygaa !!! ta ajilaa ogood vnen uchir baidal ochigoo ogood gansvhiin araas deelee nomorood yvah boljee
2014-11-05
эрх зүйт төр:
хууль дийлнээ албан тушаал дийлэхгүй
2014-11-05
зочин:
дэнзэн, гансүх, тулга... ийм ер. сайдыг үлдээж ажилуулах юм уу ардчилагчид, төр, түмэн олоон.
2014-11-05
vvvvvv:
gansukh buh ah duu naraa toiruulaad heterhii shunaad iim yum bolov,,,ulaan avilgach luivarchin.sh dee
2014-11-04
boliochee novshnuudaa:
ene bol zugeer l business bna sh dee. yamar ch company ashgiij tuluu ajillana. ene comoany ashig hiij olson mungiig hohirol bolgoj bolohgui sh dee. yaj ch bodson iim yum bj bolohgui. 39000 gesen nuursiin 27500 gaar avahad nuluulsun bol ter bol business sh dee hen ch hyamdhan avahiin tuld shuud bolon shuud busaar nuluulul uzuuldeg harin nuluund n orson baganuuriin darga nariig l shiitgemeer yum daa. harin ter nuursiin 39000 avaad 200,000-300,000 bolgoj zarah n zugeer l business sh dee. ene chini odoo ch yavagdaj bgaa zuil sh dee. ter nuurs zarj bgaa chenjnuud deer och ted chini tonniig n odoo 200-300 myangaar zarj bna ted ch gesen baganuuraas tonniig n 20-30 myangaar avch bgaa. zarim n barag hulgai hiij unegui avch bgaa getel neg hun business hiij nuurs hyamd avch irgeded busad chenjuudees hyamd zarsan business l hiisen bna. iim yumd yal tuluvluj yallah gej bval yostoi bugded n odoo chenj, umnu n cheni hiisen buh humuust yal ug. iim utagagui novshiin zuileer hereg hiij sensaats bolgoj bdag novshiin tur novshiin atg ve. odoo ene humuus bidnii shulj geed l orilood bna tegvel ter gudamjindaa garaad har ter nuurs chini tonn 200-300 myanga gej bna ta nar gansuhiig shorond hiichiheed ter huseed bgaaa 50-80 myangaaraa nuurs olj avch chadaj bna bitgii hutsatsgaaj bgaachee.
2014-11-04
irgen:
eh ornoosoo hulgailna gedeg eh ornoosoo urvasan l gesen ug. ug duugui duujleh heregtei. *in hulgaichuudiig front-n heeriin huuliar shiitgeh heregtei.
2014-11-04
tatvar:
tatvar tulugchidiin mongiig ingej ch ugaah gej dee araich denduu ym da gansukh guai neg musun ter hoid nasandaa hulgaich bish turvul taarna hiisen idsen bol yl sonsood l boloo yu zail zail heleh ug algaa
2014-11-04
shiitgeliig ni uguh le heregtei:
27500 and 39000-n zuruug nuhun tuluuleeh heregtei. bas tender zarlalgui yamarch ursulduunguigeer shalgaruulsan alban tuhsaaltand hariutslaga tootsoh heregtei. 1-rt uuriin buyu huviin ashig sonirhloo tavijaa hariutslagaa huleeh le ysotoi. ene zasgiin gazar uneheer le ard tumend himd nuurs uguyu gej bodsiin bol gansukh barigdahaar ene ajil ni zogsood baihdaa yadagiin. tenderee zarlaad daraagiin companiig shalgaruulj himd nuurs zarj bolnoshdee. hudlaa nuurs hutulburiin gansuhiig barisnaas bolij himd nuurs oldohoo baisan jujig tavij baina hend ch oilgomjtoi le haragdaj bn shdee. bidnii ugsun songuuliin sanal iim le bolj huvirch bn. daraagiin songuulid uls ehe ornoo abrah chin husletei erdemted uhaantai humuus biye daan ner dev*ei, tegvel sanalaa ugmuur bn.
2014-11-04
иргэн бм:
энэ хэргийн учрыг аудитынхан байтугай захын хүн тооцож үзэхэд асар их ашигтай ажилласан нь харагдаж байна. төрөөс мөнгө гаргуулж аваад түүгээр нь хэд дахин ашигтай бизнес хийж эргэлдүүлээд зогсохгүй алдагдалтай ажилласан гэж дахин төрөөс мөнгө гаргуулж луйвардсан онц ноцтой бүлэг гэмт үйлдлийг илрүүлж чадсан атг-ынханд баяр хүргэж цаашид илүү олон гэмт хэргийг илрүүлж монгол орноо авлигачдаас цэвэрлээрэй гэж хүсье.
2014-11-04
орохо:
шунал ихэдвэл шулам болно гэж үнэн юм аа. нүүрснийхээ үнийг ядахдаа 3 биш 1,5 дахин нэмсэн бол арай ийм сенсаацтай юм болохгүй ч байсан юм билүү?!
2014-11-04
орохо:
шунал ихэдвэл шулам болно гэж үнэн юм аа. нүүрснийхээ үнийг ядахдаа 3 биш 1,5 дахин нэмсэн бол арай ийм сенсаацтай юм болохгүй ч байсан юм билүү?!
2014-11-04
zochin:
medeejiin um sh dee , iim umnuudiig shorond hiih baga , boldog bol gants negiig ne buudahsan , uneheer uraldaj ideed duuslaa manaihaan , ardchisan namiin *uud ulsaa samraad duuslaaa shuu ,bat uul dargaa tanii zub
2014-11-04
арай л аймаар идхийнмаа бас л айн:
нүүрсний компани нь 39 мянга гээд байхад албан тушаалтан нөлөөлж 27.500 хүртэл бууруулж төрийн компани хэдэн тэрбумын алдагдал шууд хүлээсэн байна. энэ шууд утгаараа гэмт хэрэг. дээрх уяны *нүүд мэдэн будилах хэрэггүй мэдээжийн асуудал. амиа хамгаалах, улаан хамгаалагчийн дүр тоглох гээд одоо нэгэнт өнгөрсөн. баримт нь байна. ийм баримттай албан тушаалтан шууд нөлөөлсөн гэмт хэрэг учраас алтанхуяг тэмжүүингээ дагуулан зг.ынхаа хурлаа хаян хаян очсон нь тодорхой болжээ хөөрхий арга ч үгүй байж. одоо яаж ч хашигчсан оймсоо гозолзуулах нь тодорхой болждээ. энэ удаадаа хүчээр нөлөөлөөд энэ хэргийг дарж чадлаа ч хэздий удаан дархуудаа хэдхэн жилийн дараа эсвэл хэдэн сарын дараа энэ нөхдүүд заавал дээлээ нөмөрнө. яасан ч аймаар иддийн. төрөөс мөнгө нэмж гаргуулна, төрийн компанийг дарамтлаж хямд үнээр авна арай л цайчихсан бишүү?. төрийн нүүрсний компаниас зүгээр хэлсэн үнээр нь аваад л хөнгөлөлтэй үнээр зарчих сэтгэл байхгүй мөнгөний төлөө нүдээ ухаж өгхөөс буцахгүй хүмүүс юмаа арай л аймаар
2014-11-04
ерөнхий сайдын нөлөө байна:
монголд ганц е сайд байдаггүй билүү? ерөнхий сайд алтанхуяг. алтанхуягын байгаа царай нь энэ шдээ. энэ нь илчлэгдэх гээд байгаа учраас л сандал ширээтэйгээ үхэн хатан зууралдаж байгаан. байгаа дээрээ идсэн ууснаа нуун далдлах гэж үзэж тарж байна. хэвлэлүүдийг мөнгөөр амыг нь хаах, өөрийн намынхандаа тендер өгөх, албан тушаал амлах, хөөхөөр айлга, хэдэн прын бацаанууддаа захиалгаар нийтлэл бичүүлэх, худал сенсаци тараалгах, үг сөрсөн хүмүүсийн нэр төрд шууд халдах, сөрөг хүчнээ муулах, ер нь л боломжтой бүх муу муухайг хийж байх шиг байна. магадгүй цаашдаа өөр ч бохир заваан арга хэрэглэж ч болох юм. зориг агсныг санаж байгаа биз ийм зүйлээс ч болсон байх магадлалтай
2014-11-04
харамсалтай :
a- aлтанхуяг ....................е - ерөнхий саид .наад алтанхуяг чинь суудлаасаа мултарвал наамбаа вааний араас хөлөө гозолзуулаад ачигдана гэдэгээ мэдээд бүүр аамиа тавиж байна даа, нэг айлын базууд өөрсдийн гэр бүл ахан дүүс туслахууд болон өөрсдийнхөө ойр хүмүүстэй хамтарч ихэд луйвар хийж байсны учигнаас атг зуурлаа даа ,угтаа яахыг харах л үлдэж дээ.,
2014-11-04
eric:
buhel buten nuursnii company g aldagdald oruulj daramtlana gedeg ene bas oor neg eruugiin uil hereg
2014-11-04
zochin:
a,gedeg ni altankhuag , e, gedeg hi erunkhii said gesen ug.
2014-11-04
mmmm:
854 say ni butsaaj tologdson gedeg.13 terbumaas chini zardluudaa xa*ggui yum uu.tegeed yag xed uldej baigaagaar xoxiroliig togtoox yostoi bus uu. xoxirol ch gex nmi xaa* yum be dee.
2014-11-04
mmmm:
yaj ch xarsan xereg bish l bna shyde. ter mongo chini ashgig bish shuu dee. odoo ene dungeesee bux zardluudaa xasaad uldex ni kompaniin ashig bish gej uu.kompani l yum bol ashgiin toloo l ajillasan baij taarna shuu dee
2014-11-04