“Цагдаагийн музей”-д саатаарай
2014-11-05

Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төвд “Цагдаагийн музей” нээгджээ. ЦЕГ-ын Төв архивын газар, Хэвлэл мэдээллийн төв хамтран тус архивын газарт хадгалагдаж байгаа цагдаагийн байгууллагын хөгжлийн түүхийг харуулсан эд зүйлс, баримт бичиг, фото зургийг хэвлэл, мэдээллийн байгууллага болон цагдаагийн алба хаагчид, олон нийтэд сурталчилах чиглэлээр уг музейг нээсэн байна.

б

Музейд үе үеийн цагдаа нарын эдэлж, хэрэглэж байсан эд зүйлс, хувцас, хэрэгсэл одо медаль, ном товхимол зэрэг 2000 гаруй ховор үзмэр дэлгэгдсэн ба иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа аж. Иймд иргэд та бүхнийг Баянзүрх дүүргийн “Home Plaza” төвийн дэргэд, Сэлэнгэ зочид буудлын эсрэг талд байрлах Цагдаа олон нийтийн хамтын ажиллагааны төвийн II давхарт нээгдсэн Цагдаагийн музейн үүд хаалга үргэлж нээлттэй.

б

Мөн иргэн төр хоёртоо ижилхэн зүтгэж ирсэн монголын цагдаагийн түүхэн гавьяаг алдаршуулах ажилд танд ч бас нэгдэж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой түүхэн зургаа музейд хадгалуулах, түүх дурсамж дурдатгалаа бичиж дурсгах ярилцлага өгөх зэргээр хамтарч ажиллах боломж нээлттэй буй гэнэ.

б

б

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин