УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Байнгын хороодын гишүүдээс асуумаар байна. Ерөнхий сайдын асуудлыг АТГ-аар шалгуулах асуудлыг яагаад байнгын хорооны хурлаар оруулахгүй юм бэ. Үнэхээр хийгээгүй хэрэгт нь буруутгаж байгаа бол нэр төрийг нь сэргээх хэрэгтэй. Буруутай бол буруутай эсэхийг нь яагаад шалгахгүй байна. Шалгах ёстой юм бол тэгвэл Н.Номтойбаярыг шалга, Д.Оюунхоролыг шалга, Д.Хаянхярвааг шалга” гэсэн юм.
s
УИХ-ын гшүүн О.Баасанхүү гишүүнийг үгээ хэлж дуусаагүй байхад зэргэлдээх суудалд сууж байсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Дуугүй бай, юугаа яриад байгаа юм ...” хэмээн зохисгүй аашилсан аж. Үүний дараа О.Баасанхүү Н.Номтойбаяр гишүүнтэй чуулганы үүдний танхимд ярилцаж суусан. Энэ үеэр Н.Номтойбаяр гишүүн ихэд бухимдаж, О.Баасанхүү гишүүн рүү хуруу занган үг хэлж харагдана лээ.
а
Д.Цогт