Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт болно
2014-11-06

Эрүүл мэндийн хөгжлийн төв, МЯТХН, ЭМЯ-ны Яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлөөс “Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт”-ыг энэ сард зохион байгуулах гэж байна. Тус чуулганаар хот, хөдөөд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж, мөн яаралтай тусламжийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах ажээ.

ө

Аймаг, дүүрэг тус бүрээс яаралтай тусламж, гамшгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч нарыг, төв эмнэлгүүдээс чанарын албаны дарга, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч нар хамрагдах бөгөөд тухайн байгууллагууд мэргэжилтнүүдээ идэвхитэй хамруулах хэрэгтэй гэдгийг мэдэгдэж байна. Тус чуулган зохион байгуулагдсанаар Засгийн газрын 2010 оны 318 дугаар тогтоолоор “Түргэн тусламжийн үндэсний сүлжээ хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалын 5 дугаар хавсралтаар “БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, нэгжийн үлгэрчилсэн журам”, мөн 2013 оны 469 дугаар тушаалаар батлагдсан “Яаралтай тусламжийн шинэчлэл стратеги”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд түлхэц болох юм. Энэхүү “Яаралтай тусламжийн мэргэжилтнүүдийн чуулга уулзалт” 2014 оны 11 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Эрүүл мэндийн Яамнаа зохион байгуулагдна.

Shuud.mn
Сонин хачин