Байгалийн улаан чулуу хил нэвтрүүлэхийг завджээ
2014-11-7

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр дэх  Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн автомашины жолооч байгалийн улаан чулуу, бог малын мах хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ. Хууль бус эд зүйлсийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын шалгагч Д.Гантуяа 11 дүгээр сарын 4-ний өдөр илрүүлсэн байна. Улсын хилийн гарах чиглэлийн тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт хийх үеэр  УНӨ 6316 улсын дугаартай  нүүрс тээврийн автомашины жолооч Б нь 50 кг байгалийн улаан чулуу, бог малын мах  автомашиндаа тээвэрлэж явсныг илрүүлж, гаалийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин