Их хэмжээний сум хууль бусаар хил нэвтрүүлжээ
2014-11-08

ГЕГ-ын Хэрэг зөрчлийн асуудал эрхэлсэн нэгжийн гаалийн улсын байцаагчид өнгөрөгч сарын  28-ний өдөр АНУ-аас илгээгдэн ирсэн чингэлэг бүхий түүвэр ачаанд нарийвчилсан үзлэг шалгалтыг зохион байгуулжээ. Үзлэг шалгалтыг Улаанбаатар хот дахь гаалийн газрын АБТЭМА дахь гаалийн салбарт хийсэн ба шалгалтаар гаалийн хяналтаас нуун далдалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахыг завдсан галт зэвсгийн сумыг илрүүлсэн байна.

б

Remington,  Winchester,  Federal маркын галт зэвсгийн  нийт  220 ш  сум байжээ.  Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хойшлуулашгүй ажиллагаа явуулж хуулийн байгууллагад шилжүүлсэн. Харьяаллын дагуу Тагнуулын байгууллагад шилжүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар босон тухай ГЕГ-аас мэдээллээ.

ы

АНУ болон Европын улс орноос импортлосон автомашин болон түүвэр ачаанд галт зэвсгийн сум ихээр нуун улсын хилээр хууль бусаар нэвтүүлэхийг завдах үйлдэл сүүлийн жилүүдэд байнга гарч байгаа тул иргэд тус улсаас ирж байгаа бусдын дайвар ачааг өөрийн нэр дээр авахгүй байхыг Гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

б

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
irgen:
bodvol bidmongol iin achaanaas garaa biz,usa achaa yvuulaad 100 honoj baihad achaagaa avaaguil bna.bainga iim asuudal garch baih ym.hoishid bodoj baihgui bol uilchlegchidiinhee itgel iig aldah bii dee.
2014-11-10
99270013:
baildai sex
2014-11-09