Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэснийг илрүүлжээ
2014-11-10

Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас “Хяналт Шийдвэрлэлт” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Уг арга хэмжээний хүрээнд байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлж буй аж.

ө

Энэ сарын 9-ний өдөр СБД-ийн 19 дүгээр хороо Хандгайтын зуслангийн орчим мод ачиж явсан тээврийн хэрэгслийг шалгахад БГД-ийн хоёрдугаар хороонд оршин суух 39 настай, эрэгтэй Э гэгч хууль бусаар мод бэлтгэн, портер машинаар тээвэрлэж явсныг илрүүлжээ. Уг хэргийг СБД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.

ө

Мөн энэ сарын 10-ны 02.00 цагийн үед СХД-ийн 32 хорооны нутаг дэвсгэрт Төв аймгийн Баянчандмань сумын харьяат 26 настай Э гэгч Honda accourt маркийн автомашинаар зөвшөөрөлгүй мод тээвэрлэж явсныг илрүүлэн цагдаагийн I хэлтэст шалгаж буй юм байна.

ө

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
за нэг их сүртэй илрүүлдэг. дараа нь энэ хэрэг яаж таслагдсан талаар нэг нь ч сурвалжилдаггүй. жаахан сүржигнэж байгаад л хулгайч өмчтэйгөө үлдэнэ. дахиад л хулгайгаа хийнэ.
2014-11-10
чадраа:
байгаль дэлхийгээ тэр тусмаа ногоон ойгоо сүйтгэгчдийг хайрлах хэрэггүйгээр шийтгэх хэрэгтэй. хашраагаад өг муусайн арчаагүй хогнуудыг...
2014-11-10