Лауренс оны онцлох эмэгтэйгээр тодров
АНУ-ын Нью-Йорк хотын Карниеж Холлд өчигдөр “Оны шилдэг
эмэгтэй” шалгаруулах ёслол болж өндөрлөв. Энэ оны онцлох эмэгтэйгээр “Өлсгөлөн
тоглоом” цувралын од Женнифер Лауренс тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Жүжигчин бүсгүйтэй Оскарын шагналт, жүжигчин Лупита Нионго, “Хурга майлахаа болино” киноны од Жоди Фостер, жүжигчин Кери Расселл, “Ядуусын хорооллын саятан” киноны од Фрейда Пинто зэрэг алдартнууд өрсөлджээ. Лауренс энэ онд “Өлсгөлөн тоглоом” цувралын сүүлийн хоёр ангид тоглосноос гадна “Америк маягийн дээрэм” болон Серена киноны гол дүрийг бүтээсэн юм. Өнгөрсөн сард жүжигчин бүсгүйг “FHM” сэтгүүлээс “Холливуудын хамгийн сайхан бүсгүй”-гээр тодруулсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ