ЗТЯ-ныхан автомашины оныг доод тал нь 2-3 жилээр ахиулдаг байжээ
2014-11-12

Монголчууд автомашин ху­далдаж авахдаа гад­нах өнгө үзэмжээс нь гад­на нүдэнд төдийлөн ил ха­рагд­­даггүй тоон үзүү­лэл­­­түүдийг нь чухал гэж үздэг билээ. Унах унаатай бо­лох гэж машины захаар эргэлдэгчдийн хамгийн гол шалгуур нь үйлдвэрлэсэн он болон Монголд орж ирсэн он, “гүйсэн” километр нь л байдаг. Чухамдаа тэдгээр үзүү­лэлтүүдэд тулгуурлан ав­то­­машинаа сонгодог. Учир нь машины он залуу байх тусмаа зах зээлд өндөр үнээр борлогдох, мөн бага зам туулсан, өнгө үзэмж, хурд хүч нь илүү байх ту­сам тухайн хүний авах со­нирхлыг нэмэгдүүлдэг нь маргашгүй үнэн. Тэгвэл бидний энэхүү эрэлт дээр дөрөөлөн алба­ныхан буюу ЗТЯ-ны хэсэг нө­хөд гаднаас орж ирээд Мон­голд хэдэн жил болсон авто­­машиныг өөрсдийнхөө эрх мэдэл, албан тушаалаа ашиг­­лан оныг нь засч, ма­ши­ны ченж гэгдэх хү­мүүс­тэй хуйвалдан өндөр үнээр зардаг байжээ. Гэхдээ энэ асуудал одоо л гарч ирж байгаа юм биш. Аль 2012 онд Замын цагдаагийн газарт тээврийн хэрэгслийн гэрчилгээ ол­годог байхад тухайн ма­шины үйлдвэрлэсэн он болон орж ирсэн оныг нь 1-3 жилээр нэмээд биччихдэг байж. Өөрөөр хэлбэл, тэд хуу­­чин машиныг бүр цоо шинэ болгон дүгнэлт гарга­сан нь тухайн үед НМХГ, Нийслэлийн ний­тийн тээв­рийн газар, ОБЕГ, Нийс­лэлийн татварын газ­руудын хамтарсан шал­галтаар илэрч байсан түүхтэй. Тиймээс л энэхүү луйв­рын асуудлыг нэг тийш нь шийдэхээр уг бүртгэлийг хуучнаар Авто тээврийн газарт шилжүүлж, арай цэгц журамтай болж байв. Гэтэл удалгүй Шинэч­лэлийн Засгийн газар бай­гуулагдан бүртэлтэй холбоотой бүхий л үйл ажил­л­агааг Зам тээврийн яаманд өгснөөс болж өнөөдөр олон мянган иргэд хуучин ма­шиныг шинэ хэмээн хулхи­дуулж, худалдан авч хо­хирогч болсоор байгаа аж. Өдгөө дээрх гэмт хэ­рэг УМБГ-т шалгагдан Эрүү­гийн хэрэг үүссэн ч бидэнд энэ тухай мэдээлэл өгөх албаны хүн олдохгүй байсан юм. Харин бидэнд байгаа баримтаас иш татвал одоо­гийн байдлаар бидний гарт тээврийн 18-н хэрэгслийн орж ирсэн огноог зассан баримт байна. Тухайлбал, ЗТЯ-ны бүрт­гэлийн мэргэжилтнүүд 2013 оны зургаадугаар са­рын 20-нд орж ирсэн “6330 УНИ” улсын дугаартай сууд­лын “Toyota Corolla” авто­­­машиныг 2014 оны гурав­­­дугаар сарын 01, Мөн 2009 оны дөрөвдүгээр сарын 14-нд орж ирсэн “5510 УНД” улсын дугаартай “Toyoto Altezars” маркийн машиныг 2013 оны долоо­дугаар сарын 01, 2008 оны арванхоёрдугаар сарын 09-нд орж ирсэн “5976 УНД” улсын дугаартай “Mazda Bongo” маркийн машиныг 2013 оны долоодугаар са­рын 01, 2007 оны нэг­дүгээр сарын 22-нд орж ирсэн “3880 ДАХ” улсын дугаартай “Mitsuвisi Legnum” машиныг 2013 оны арван­нэгдүгээр сарын 11-нд орж ирсэн болгож зассаныг баримтаас харж болно. ЗТЯ-ны энэхүү хууль бус үйлдэл нь тус газарт мөрдөгдөх стандарт дүрэм журмыг зөрчөөд зогсохгүй гагцхүү ашиг харж, биз­нес хийж байжээ гэж ойл­гогдохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл тус яамныхан 2012 онд Замын цагдаагийн нэр бүхий хү­мүүс тээврийн хэрэгслийн гэрчилгээг олгохдоо хэр­хэн яаж автомашины үйлд­вэрлэсэн оныг нь засч байсан үйлдлийг дахин давтсан хэрэг юм. Тухайн үед Замын цагдаагийнхан 1999 онд үйлдвэрлэсэн машиныг 2002, 1996 оныхыг 1998 гэх мэтчилэн засахдаа хүн тус бүрээс 350-400 мянган төгрөг халаасладаг байсан нь илэрч, хуулийн байгууллагад шалгагдан зарим нэг хүмүүс нь цаг­даагийн байгууллагад ажил­лах эрхээ хасуулж байсан юм. Харин луйврын сэтгэ­хүйтэй хэдхэн тооны нөхөд өнөөдөр дээрх хэргээс мултарч үлдээд, тухайн он жилүүдэд хийж байсан хууль бус үйлдлээ ЗТЯ-нд дахин эхлүүлсэн гэж хэлж болно. Түүнчлэн зарим эх сур­валжуудын мэдэгдэж бай­гаагаар “Монголчууд бид голдуу Японд машины осолд орсон, эсвэл таксинд явж байсан тэрэгнүүдийг л худалдаж авдаг. Учир нь машин осолд орлоо гэхэд эзэн нь даатгалын мөнгөө олоод авчихдаг болохоор унасан, мөргөлдсөн машинаа хямдхан зарчихдаг юм билээ. Харин үүнийг японы ченжүүд худалдаж аваад, ямар ч өө сэвгүй болтол нь янзалж байгаад монгол руу явуулчихдаг. Гэтэл бид тэнд мөр­гөлдсөн, таксинд явж байсан тээврийн хэрэгслүүдийг шинэ машин авч байгаа мэтээр ойлгоод байдаг юм. За энэ ч бүр дүүрч гэж бодъё. Дайран дээр давс нэмэв гэгчээр автомашины ченжүүдтэй албаны нөх­дүүд үгсэн хуйвалдаж орж ирсэн машины оныг засаад зогсохгүй үйлдвэрлэсэн оныг нь хүртэл хуурамчаар үйлдэж эргээд зах зээлд өндөр үнээр борлуулж байгаа нь яалт ч үгүй албан тушаалын гэмт хэрэг мөнөөсөө мөн. Яг үнэндээ танил тал ихтэй ченжүүд ЗТЯ-нд сүлжээ үүсгэж автомашинтай холбоотой бүхий л бүртгэлийг янзлуулж, их хэмжээний ашиг олдог нь нууц биш болжээ. Гэхдээ үүнийг тус яамны хэдхэн тооны хүмүүс хийж байгааг олон нийт бараг л гадарлах байх” гэсэн юм. Эндээс харахад албан тушаалын гэмт хэрэг нь хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчөөгүй юм шиг харагддаг ч, далд аргаар үйлдэж, үйлдсэн хэргээ нуун далдалж чаддаг нь энэ төрлийн гэмт хэргийн нэг онцлог гэж учир мэдэх хүн хэлж байна. Мөн хуулийн хийдлийг ашигласан, шалгаж, шийд­вэрлэх гэхээр тухайн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тийм боломжуудыг ашигласан байдаг нь албан тушаалын гэмт хэргийн онцлог юм. Өөрөөр хэлбэл, машины ченжүүд, оныг нь засч тэдэнтэй хуйвалдаж байгаа ЗТЯ-ны албан хааг­чид хуулийн хийдлийг ашиг­лаж өөрсдөө хөлжөөд зог­сохгүй, дунд нь худалдан авагч, хэрэглэгчид хохироод үлдэж байна. Тиймээс л энэхүү хэрэгт өдгөө ЗТЯ-ныхан ажлын хэсэг байгуулан бүртгэлийн байцаагч нартай холбоотой хууль бус үйлдлүүдийг нь мөрдөгч нарт нэг бүрчлэн гаргаж өгч буй юм билээ. Бид дараагийн дугаартаа машины эх бие буюу “Кузов” хэрхэн машин болд­гийг хүргэхээс гадна Монгол Улсын гаалийн мэдээллийн санд огт бүрт­гэлгүй 27 автома­шиныг баримттайгаар дэл­гэх болно. Р.Саруул Эх сурвалж: MorningNews.mn
Shuud.mn
Сонин хачин
бурнээ:
цаадахчин гое газар сууж байгаа
2014-11-12
бурнээ:
цаадахчин гое газар сууж байгаа
2014-11-12
........эн:
энэ тоо бүртгэл замын цагдаад байхад ийм зөрчил хэзээ ч гарч байаагүй шүү.
2014-11-12
lutaa:
одоол шуугиад байгаа болхоос зулзусэм байхад жинхэн бужигнуулдаг байлаа даа одо ямар хариуцлага хулээлгэх биш дээ
2014-11-12
lutaa:
одоол шуугиад байгаа болхоос зулзусэм байхад жинхэн бужигнуулдаг байлаа даа одо ямар хариуцлага хулээлгэх биш дээ
2014-11-12
lutaa:
одоол шуугиад байгаа болхоос зулзусэм байхад жинхэн бужигнуулдаг байлаа даа одо ямар хариуцлага хулээлгэх биш дээ
2014-11-12
ал аа ал:
новшнууд ийм л юм хийдэг хүүрнүүд дээ
2014-11-12
зочин:
энэ их амархан зүйл байна лээ. зүгээр л циркрүү очоод өмнө нь мөргөлдөж байсан эсэх, ер нь хуучин машин авахад юуг анхаарах дээр үнэлгээ, зөвлөгөө өгдөг газар байдаг юм билээ. золтой л эртээр ийм машин авчаагүй шүү. үнэлүүлсэн чинь цөм мөргөлдсөнийг зассан байвал яахав.
2014-11-12
зочин:
японоос ирсэн машинуудын үнэлгээний хуудсыг нь нэхэж үзээд худалдаж авдаг болох хэрэгтэй. ченжүүд тэр хуудсыг нь нуугаад үзүүлдэггүй. нуунаа гэдэг бол но байнаа л гэсэн үг.
2014-11-12