Самбочид хүрэл медалийн тавцанд зогслоо
2014-11-14

Тайландын Пукет мужид “Пукет-2014” Азийн элсний спортын наадам болж буй. Энэхүү наадамд өрсөлдөж буй манай самбынхон дөрвөн алт, жиү жицүгийн бөхчүүд нэг алт, нэг хүрэл медальтайгаар амжилт дүүрэн эхлүүлсэн билээ.

ө

Тэгвэл самбо бөхийн багийн барилдаанд хүч үзсэн Монгол Улсын баг тамирчид Азийн элсний наадмын хүрэл медалийн тавцанд зогслоо. Манай бөхчүүд Солонгосын багийг 5-0, Япончуудыг 5-0 ялсан ч Туркменистаны баг тамирчдад 2-3 онооны харьцаатайгаар ялагдан хүрэл медалийн болзол хангажээ.

ө

Азийн 45 улсын 2645 шилдэг тамирчин, 26 спортын 169 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж буй энэхүү наадамд Монгол Улсын 50 гаруй тамирчин спортын найман төрөлд эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа юм.

ө

Тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.

ө

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
garchig:
тэгээд хүрэл медаль авсан юмуу эсвэл зүгээр тавцан дээр нь гарсан юмуу
2014-11-14