Монгол Улсын баг Азийн наадмыг тэргүүлж байна
Азийн элсний спортын дөрөвдүгээр наадам Тайландын Пукет аралд үргэлжилж байна. Монгол Улсын баг тамирчид зургаан алт, хоёр хүрэл медальтайгаар Азийн элсний наадмыг тэргүүлж байна.
б
Өнөөдөр сагсан бөмбөгийн 3х3 болон кураш, элсний бөхийн тэмцээнд манай тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна.Сагсан бөмбөгийн эмэгтэй баг БНХАУ-ын багтай эхний тоглолтоо хийж, 13:18 онооны харьцаатайгаар хожигдов. Манай сагсчид дараагийн тоглолтоо Филиппин улсын багтай хийнэ.
б
Харин манай эрэгтэй баг Тайланд, Бутан, БНХАУ, Энэтхэг, Лоасын багтай нэг хэсэгт таарсан ба одоо Тайландын баг тамирчдын эсрэг тоглож 12:14 харьцаатайгаар ялагдал хүлээв. Азийн элсний наадамд 45 орны шилдэг тамирчид спортын 17 төрөлд өрсөлдөж буй.
пб
Тамирчдадаа амжилт хүсье.
Гэрэл зургийг "Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн холбоо" хуудаснаас ашиглав
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ