
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нээлттэй сонгууль
явуулахыг шаардаж, жагсаал зохион байгуулж буй Хонконгийн их сургуулийн оюутны
төлөөлөл өнгөрсөн амралтын өдөр Бээжингийн удирдлагуудтай уулзахаар төлөвлөөд
байсан билээ. Тэгвэл оюутнуудыг Бээжинд нэвтрэхийг хориглож, БНХАУ-ын Ерөнхий
сайд Ли Кэцян тэдэнтэй уулзахаас татгалзсан гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
“Ардчилсан оюутан” холбооны тэргүүн Натан Ло “AFP”агентлагт “Биднийг
Бээжинд нэвтрэхийг хориглолоо. Си Зиньпин, Ли Кэцян нар биднийг хүлээн авах
хүртэл тэмцэх болно” гэж хэлжээ. Бээжинд очих эрхээ хасуулсан гурван оюутны
дунд Хонконгийн оюутны холбооны тэргүүн Алекс Чоу байгаа юм. Тэднийг үдэж
өгөхөөр олон зуун жагсагч хөдөлгөөнийхөө бэлгэ тэмдэг болсон шүхэр барьцгаасаар
ирсэн гэж “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.
Оюутнууд ирэх 2017 онд болох Хонконгийн захирагчийн
сонгуульд нэр дэвшигчийг Бээжингээс сонгоно гэсэн шийдвэрийг эсэргүүцэж,
жагсаал зохион байгуулж, сонгуулийн нээлттэй ирэх олгохыг шаардаж буй билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ