Клаус Йоханнис ерөнхийлөгчийн сонгуульд ялав
2014-11-17

Румын улсад өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгууль болж өндөрллөө. Ерөнхийлөгчийн сонгуульд Сибиу хотын захирагч, Герман гаралтай Клаус Йоханнис ялалт байгуулжээ. Тэрбээр нийт сонгогчийн 62.11 хувийн санал авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Ерөнхий сайд Виктор Понта өрсөлдсөн юм.  Ерөнхий сайд урьдчилсан дүнгээр ялалт байгуулж байжээ. Ерөнхий сайд энэхүү сонгуулийн хуулийн дагуу явагдсан хэмээгээд шинэ Ерөнхийлөгчдөө баяр хүргэж, ард түмнээ эвтэй байхыг уриалжээ. Йоханнис мөрийн хөтөлбөртөө авлигын эсрэг хатуу тэмцэж, төсвийн алдагдлыг бууруулахын зэрэгцээ цалин, тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлнэ хэмээн амласан юм. “Клаус Йоханнис хээл хахуулын асуудалд нэр нь холбогдоогүй цөөхөн улстөрчийн нэг” гэж “AFP” агентлаг онцолжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин