Хууль бусаар самар, мод тээвэрлэжээ
2014-11-18

Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас "Хяналт-Шийдвэрлэлт" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд шалгалтын ажиллагаа явуулахад  "Istana” маркийн автомашинд Баянзүрх дүүрэгт оршин суух иргэн Э гарал үүслийн гэрчилгээгүйгээр 50 кг-ын савалгаатай 34 шуудай хуш модны самар тээвэрлэж явсныг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Мөн өнгөрөгч бямба гаригийн 02:30 цагийн орчим “Istana” маркийн автомашиныг шалгахад 19 хороонд оршин суух иргэн Т гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэж явсаныг илрүүлжээ.

б

Түүнчлэн “Мод ачсан автомашин явж байна” гэсэн мэдээллийн дагуу шалгалт хийхэд Орхон аймгийн "Их Залуу" багийн иргэн Б “Nissan Extera” автомашинтай гарал үүслийн бичиггүй 20 м.куб шуудайлсан мод тээвэрлэж явсныг илрүүлэн СХД-ийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлсэн байна.

ө Иргэд мал, мах, малын гаралтай бүтээгдэхүүн, самар, мод зэргийг тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ авах шаардлагатайг мэдсээр байж ийнхүү хууль бус тээвэрлэлт хийж байгаа тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Иймд хууль журмын дагуу тээвэрлэлт хийхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байгаа юм.

б

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин