Тавин-Ус, Монос эмийн сангаас зөрчил илэрлээ
2014-11-19

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч буй эмийн сангуудад шалгалт хийжээ. Шалгалтад 2014 онд нийгмийн даатгалын байгууллагатай эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн гэрээ байгуулсан 124 эмийн сангаас 116 буюу 93.5 хувь нь хамрагджээ. Шалгалтаар Нийгмийн даатгалын тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн байна. тухайлбал, Баянгол дүүргийн Хаадын тун, ЭНТО, Эм Би Би Жей, Бейсан , Баянзүрхт байрладаг Оригфарм , СБД-ийн Тавин-Ус, Монос, Лхадаш хайрхан , СХД-ийн “Хар хорин Евро фарма”, “Арцад фарма ” эмийн сангууд ажилтаны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод оногдох шимтгэлийг төлөөгүй нь илэрчээ. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх  134 төрлийн эмийн хангалт дутуу, эмийн үнийг дээд хязгаараас хэтрүүлэн тооцож олгодог байжээ.

ө

Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас 16929.6 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч,  зөрчлийг арилгуулахаар 126 заалт бүхий 32  улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

ө

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
a66daa:
monos gesnee emimpexiin emiin sangiin zurag naasan...
2014-11-20
monos tui mai:
monosiin emiin san orohoor baahan vnetei em sanal bolgood shahgaad chicherne,vnen hogiin ajilchidtai,hyamd em avii geheer emchiin jor nehne,esvel jorgvi bol 10 20 myangiin emiig av gene ,vnen mungunii shunal hanhalsan baliar gazar
2014-11-19