Улс төржихийн “таашаал”
2014-11-19

АН-ын ҮЗХ-ны хурлын араас олны анхааралд орсон МАН өнөөдөр дуугарч шийдвэрээ зарлаж байна. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэмжихгүй гэсэн шийдэлд хүрчээ. Үнэн бол сөрөг хүчин эрүүл саруул шийдвэр гаргажээ гэж хэлж болох юм. Хариуцлага тооцно гэж ярьсаар огцруулсан засгийн нэг гол тоглогчийг Ерөнхий сайд болгочихвол бүтэн жил хийсэн улс төр нь утгаа алдахыг тэд сайн ойлгож байгаа. Ч.Сайханбилэгийг нь дэмжээд сайд болчихьё гэсэн цөөнгүй амбиц МАН дотор байсан байж таарна. Сөрөг хүчин хоёр өдөр ярилцаж байгаад нэгдмэл байрь сууринд хүрч “Үгүй” гэж мэдэгдлээ. Энерцээрээ гараад ирэх байсан Р.Амаржаргалыг ҮЗХ дээрээ унагаасан Ч.Сайханбилэгийг нэр дэвшингүүт түүний эсрэг бэлэн жороор хэвлэлийн зодуур эхэлсэн. Бараг бүх нийтлэл адилхан асуулттай. Н.Алтанхуягийг алдаж  явахад Хэрэг эрхлэх газрын дарга чи хаана байсан юм бэ. Эдийн засаг уруудаж унаж явахад наад сэхээх төслөө хаанаа нуугаад, хэзээ гаргах гээд дараад байсан юм бэ. Багаар ажиллах зарчмаар бол одоо амлаад байгаа бүхнээ эхлүүлж болох байсан. Гэнэт хэзээ сэрж ухаарав. Хэний амаар дуугараад хэний эрх ашигт зүтгэх гээд байна. Ямар амлалтаар ҮЗХ дээр ялчихав. Тавантолгой, Оюутолгойн том эрх ашигтай холбоотой юу. Алтангадасынхаа өмнө үүрэг хүлээх гээд байна уу, ард түмний өмнө ачаа үүрэх гээд байна уу... гээд хөвөрсөн олон асуулт түүнийг чуулганаар орохоос нь өмнө хэмлээд дуусгалаа. Зарим асуултад нь сүүлийн хоёр өдрийн ордон доторх онцгой мэрийлтээрээ хариулчихлаа. Мань эр хэнтэй ч,  юуг ч тохироод гарах л үүрэг хүлээсэн байна. Ч.Сайханбилэгийг хоёр өдөр хүүхэд шиг хөтөлж намын бүлгүүдийн хурал хэссэн АН-ын шинэ дарга З.Энхболд гайхалтай улайрдаг хүн юм. Намын даргын тамгаа атгасан хүний анхны нэмэх оноо, нэр төрийн хэрэг болгож Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилуулах гэсэн зүтгэл байж болно. Гэхдээ энэ хэт зүтгэл нь түүний хувьд зүгээр нэг оролдлого биш хэн нэгний өмнө хүлээсэн үүрэг, буцаж болохгүй амлалт болчихсон мэт харагдаж байна. МАН-ын бүлгийн хуралд зургаан цаг саатсан АН-ын дарга нэр дэвшигчээ дэмжүүлэхээр юу санал болгосон нь сонин. Өнөөдрийн өрнөлөөр бол өчигдрийн уулзалт саналын багц нь МАН-ын гижгийг ч хүргэсэнгүй. Сөрөг хүчин “үгүй” гэснээр Шударга ёс , ИЗНН-ын эвслүүдийн хамраа сөхөх боломжийг нэмэгдүүлж өгч байгаа хэрэг. Товчхондоо Ч.Сайханбилэг нам дотроо ч, сөрөг хүчинд ч найдах аргагүй боллоо. Одоо бүлгийн хурлаар биш гишүүдийн өрөөгөөр нэг тойрч далд тохироогоор кнопон дээр тулж ажиллаад ялчихдаггүй юм бол эргэлзээтэй. Чуулган дээр унах эрсдэл нь их боллоо. АН дотроо наймаалцаж болох ч МАН адилхан доош орж ганзагачны хэмжээнд арилжаа хийхгүй гэж шийджээ. Овоо доо. Гэхдээ АН-ын Ерөнхий сайдыг ар араас нь унагаагаад байвал төр хямарч хагарлын үүд ордноос хальж мэднэ. Засаг огцрох дуулианаас шинэ Ерөнхий сайд тодрох хүртэлх энэ хугацаа богинохон ч хэд хэдэн далд өрнөлийг ил болголоо.

б

Наанаа Ерөнхий сайдыг яаралтай тодруулах марафоны цаана нам дамнасан бүлэглэл фракцуудын том эрх ашиг яригдаж байгаа бололтой. Хоёр жил ам.доллароор боож гацаанд байсан Оюутолгойн амбиц томорсоор Шинэчлэлийн Засгийн газрын аминд хүрсэн байж болох ч сэжиг төрүүлж байна. Ч.Сайханбилэгийн ард баруун гар нь болж зогсох С.Баярцогт гишүүний ард Оюутолгойн эрх ашиг асаалттай байгаа нь нууц биш. Алаг үнээний зохиолоор цээжээрээ хамгаалж гэрээг нь батлуулж сүр дуулиантай эхлүүлсэн Оюутолгой улс орныг өрийн дарамт руу хөтлөх болсоор удаж байна. Энэ нь хэдий удаан үргэлжилнэ С.Баярцогт гишүүнд төдий халтай.

б

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсноор Их эвлэрлийн гэсэн тодотголтой “ам хамхих” тохироотой засаг байгуулагдана гэж төсөөлье. Тэгвэл яг МАНАН технологиор Оюутолгой дээр дахин нэг ажиллагаа явуулж мэдэхээр харагдаж байна. Нэгэн цагт С.Баяр стандарт бус шийдвэр гаргаж хамтарсан засаг байгуулж Оюутолгойг гацаанаас гаргахдаа АН-ынхыг урдаа бариад Л.Гансүх, С.Баярцогт нарын сайдуудаар гэрээг нь гардан хийлгэж, гар бариулж зурагтаар баахан гаргасан. Ард нь өөрөө намтайгаа бараг л нэр цэвэр үлдсэн. Захын би ч одоо Оюутолгой гацлаа, мухардлаа гэхээр ноён долларын зурагтай батламж бичиг өргөсөн Л.Гансүх, Зориг нар, алаг үнээний зураг дээр тайлбар хийх С.Баярцогт гишүүний санадаг юм. Ард нь С.Баяр харагддаггүй л байхгүй юу. Одоо ч гэсэн МАН Оюутолгойд дахин гараа дүрж нэрээ баастахгүй байж байгаад 2016 онд сонгуулдья гэж тооцож байгаа байх.

б

Магадгүй шинэ засагт бүх намууд орж Рио Тинтотой дахин тохирч ам.долларыг татсанаар эдийн засаг хурдан сэхэж харагдана. Шинэ засаг юм хийсэн болж ойлгогдоно. Ард нь бүлэглэлүүдийн том эрх ашиг хүслээр болно. Эх орон, ард түмэн яах уу... Бид 2016 оны сонгуулиар өөр болчихно. Тархиа тунгалаг болтол угаалгана. Дахин төрсөн мэт болно. Цалин тэтгэвэр нэмэгдэнэ. Улстөрчид бүгд Рио Тинтог зүхнэ. Оюутолгойг 100 хувь Монголдоо буцааж авахаар болно. Гадаадын шулаачдыг сарын дотор эх орноосоо гаргах хуулийг гишүүд санал нэгтэй батална. Бараг бүгдээрээ орон сууцанд нүүж орох урилга, батламжаа авна. Эдийн засаг огцом өсөхөд эрх баригчдад дахиад дөрөвхөн жил хэрэгтэй байгааг ойлгоно. Тэгж байтал нэг сонгууль өнгөрнө... Тэгээд дахиад сонгуульдана. Шинэ Ерөнхийлөгч гарч ирнэ... Тэр ялагч нь өнөөдөр эхлүүлж байгаа улс төрийн тооцооны үр дүн байх болно. Тэр нарийн тооцоо ухааныг нь бид шагшин биширнэ. Энэ бол ард бидэнд үлдэх улс төржихийн өнгөц нэгэн таашаал болно.

б

Пүрэвжавын Баярхүү / тоймч/        

Shuud.mn
Сонин хачин
авилгалчид:
болиооч ээ ноёд оо : албан тушаалын , авилгал хийгээд яваад байна.
2014-11-20
зөнбилгт:
элбэгээ, энхболд нарын ээлжит мэх үргэлжилж байна. 12 сарын 8 хүртэл наадах чинь шийдэгдэхгүй. их хурлаараа намын даргаа баталгаажуулаад одоо яая гэхэв би л ес болохоос гээд гөлчгий царайлах байлгүй харж л байя.
2014-11-20
malnuud:
mongol lhumuus bugd besnes neriin door archaagui damiin naimaa hiine oligtoi ni golduu gadaadad ihenh ni arhichin huuhnuud ni bugsuuruuu mungu oloh sonirholtoi yag tsever mongol oyun sanaatai hun mash tsuun yum hiij hudulmurluj amidarah hun bas ih hovor bugdeer chenj bur chenj geheesee iluu luivarchinguud za tegeed uls turchid ni manai ulsiin huuliar bol bugd buudan aluulah yaltai iim uls tgeed huh tengeriin luutai uzeh yum gene dee
2014-11-20
иргэн:
ан-аас салая комунист зүүний үзэлтэй ийм нам монголд саад болж байна. тийм биш гэжүү явуулж буй үйл ажиллагаа бодлого бүх юман дээр нь харалдаа арай л биш
2014-11-20
иргэн:
бензиний үнээ буулгах хэрэгтэй бна. дэлхийд нефтийн үнэ маш ихээр унаж байна шүү.
2014-11-20
иргэн:
сайханбилэг хэрэг дээрээ илүү ч байж мэдэх юм шүү түүнийг нам нь дэмжээд байхад бусад нам гацаагаад байх нь зүгээр л улс төр ш дээ. энэ ман-ынхан 16 онд өөрсдийгөө бат гээд бодчихсон юм байх даа. 20 жил засаглахад хийгээгүй бүтээн байгуулалтыг 2 жилд хийж зарчмын маш олон шийдэл хийгдэж, улс орон шиэн замруу орох гээд ядаж байна шүү. дахиад сайхан мэт харагдуулж эв найртай идэж ууж засгийн толгойд гагнагддаг нийгмийг балладаг коммунистуудын гарт улс орноо өгмөөргүй байна шүү.
2014-11-20
иргэн:
намбарын энхбаярын дэлгэсэн нууцаас бол 76-г солих хэрэгтэй мөн түүнчлэн улсын хөрөнгийг хэдэн зуун саяаар нь (доллараар) идэж уучихаад цаддаггүй нөхдийн хөрөнгийг хураах ёстой юм шигээ ман ан бүгд жүжигчид мөнгөний төлөө юу ч хийж чадах хүмүүс бна.
2014-11-20
zochin:
amarjargal l garts ni baij bna shuu dee. demjeed l ajillalatsagaachee.
2014-11-19
ardchilagch:
neg l hun iim olon yum bicheed bna daa
2014-11-19
дүрэмч нөхөр.:
"эх орон, ард түмэн яах уу... " - гэнээ сэтгүүлч та ямар хэлээр бичнэ вэ...... "яах вэ " - гэж бичдэг байсан өөр болчихсон юм уу.
2014-11-19
gishuun:
buruu l tootsoolj bna daa. odoo man-tai mangui zasag baiguulaad yavah bolomj burdlee. an-yn fraktsuud bolon evsel irgenii zorig sahanbilegiig demjih ni todorhoi. balaigaaraa l.tsog l tatgalzaj magadgui, busad ni demjine ee
2014-11-19
иргэн:
би 15 наснаасаа эрдэмд шимтэн, 30 хүрэхүйд эрийн цээнд хүрч, 40 хүрэхүйд төөрөлдөж гуйвахааргүй зогсож, 50 хүрэхүйд тэнгэрийн бошгыг (ертөнцийн зүй тогтлыг) таньж, 60 хүрэхүйд сонссон болгоноо салгаж ялгаж чадах болж, 70 хүрээд хүсэл зоргоороо явавч, хэв ёсны хүрээ хэвчээнээс хэтэрч эс халив. /күнз/
2014-11-19
иргэн:
засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/
2014-11-19
иргэн:
хэн эрх мэдэлд үл шунана, түүнд эрх мэдэл тохирно. /платон/
2014-11-19
иргэн:
хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/
2014-11-19
иргэн:
ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2014-11-19
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/
2014-11-19
иргэн:
иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. /күнз/
2014-11-19
zochin:
zov shiidver baina. bayar hurgie!
2014-11-19
ene bi*e:
altankhuyag saikhanbilegiin yalgaa yu bnaaa... amarjargalaas uur khun kharagdakhgui bna, ardchilsan nam ene chigeeree yavbal mongoliig amaar ni shoroo umkhuulne !!!
2014-11-19
sonin humuus yumaa:
odoo boliochee turin albiig hamatan sadan ah duu naraaraa duurgej hanaagui yu odoo bolij uz.haana turiin alba bn tend bugd avilgal heel hahuul hund surtal odoo bolij uz. ard tumen suhurch duuslaaaaaa...daraa ta bugdiig ard tumen l songono shu
2014-11-19
ббббб:
сайханбилэгийн чадал нь хүрэхгүй ээ
2014-11-19
zochin:
an-n bair suuri hawriin tenger shig l baidag sh dee. amarjargaliigaa songoochee erdenebataa
2014-11-19
тб-2014:
хэзээ нэг "ман" гэдэг "коммунистуудаас" салж амрах юм болдоо !!!!!!!!!! уул нь ч дөхөөд л байгаа юмсан
2014-11-19
дэмжиж байна:
эрдэнэбат шиг нэг өдөр амаржаргал, нөгөө өдөр нь сайханбилэг гэдэгггүй л байхгүй юу. зөнөсөн хөгшин шиг өдөр бүр сүржин нь аргагүй даржин мэдэгдэл хийгээд байсан. хүмүүс эрүүл саруулаар сэтгэдэг гэдгийг санаж яваг.
2014-11-19
zochin:
bayarhvv guai tanii ~yah uu ~ gesen bichgiig tani tegeh vv? gej oilgogdoj bna
2014-11-19
саран:
амбицаа барьж улс орноо сэхээх хатан зоригтон энэ гишуудийн дунд алга даа эх орон баялгаараа барьцаа хийгчид цугларчээ
2014-11-19
zochin:
man zasgiig ajil hiilgehgvi bailgaj baigaad uursduu garah gej kommunist horoo nairuulj baina.ed nart ard tvmnee geh setgel baihgvi zuvhun aldagdsan erh medelees nuur bodogdoh yum alga shig baina.
2014-11-19
zochin:
man zasgiig ajil hiilgehgvi bailgaj baigaad uursduu garah gej kommunist horoo nairuulj baina.ed nart ard tvmnee geh setgel baihgvi zuvhun aldagdsan erh medelees nuur bodogdoh yum alga shig baina.
2014-11-19
зочин:
тамын тогооны монголчуудаас залхаж байна шүү засаг төрөө хурдан эмхлээсэй
2014-11-19